Махны үнэ огцом ӨСЧ, иргэд БУХИМДАЛТАЙ БАЙНА
Үйл явдал
/
2020-06-11

Энэ сард үхрийн мах 20000 төгрөг хүрч хүмүүсийг бухимдлыг хүргэсэн.

 Энэ талаар тодруулахад “Баянзүрх” зах дээр үхрийн мах нэг килограмм нь 15000, хонины мах нэг килограмм нь дунджаар 11000 төгрөгний үнэтэй байна. Үхрийн махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 5000 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 1000 төгрөгөөр тус тус өссөн байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 15000 төгрөг, Харин “Баянзүрх” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 15000 төгрөг байна.

Махны үнэ өсч байгаа нь иргэдийн амьдралд сайнаар нөлөөлөхгүй нь мэдээж хэрэг. Энэ талаар иргэдээс тодруулсан юм.

Б: Ер нь амьдрал хэцүү байна. Би өөрөө жижигхэн түц ажилуулдаг. Одоо энэ хөл хорио гээд л хүмүүс их муу орж ирнэ. Тэгээд одоо сая махны үнэ нэмчихлээ. Энэ нь их хэцүү л байна.

Л. Өвөө нь сайн мэдэхгүй байна. Махны үнэ нэмэгдсэн гээд манай хүүхдүүд яриад л байдаг шдээ.

З. Үгүй харин сая мах авах гэсэн яасан их үнэтэй юм бэ. Ямар сайндаа л нөөцийн мах хайж явна. Энэ махны үнэ бол арай дэндүү байна. Иргэд чинь турж үхлээ.

Махны үнэ ингэж огцом өсч байгаад иргэд нилээн бухимдалтай байна. Иргэдийн өдөр тутмын хэрэглээ ийнхүү огцом өсчихөөр иргэд бухимдах нь аргагүй юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.46.92)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.