ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
Ц.Баатархүү өөрөө фракц, бүлэглэлд багтдаггүй гэх боловч тэр бүр 2005 оноос хойш Ц.Элбэгдоржийн хүн гэгдэх болсон. “Лектор” төвийн гэгддэг тэрбээр Ц.Элбэгдоржийн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан нэгэн.
Дараа нь 2013 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн орон тооны бус зөвлөхийн албыг хашсан.
2012 оны орон нутгийн сонгуульд АН ялснаар Э.Бат-Үүл хотын дарга болж, Ц.Баатархүү Ц.Элбэгдоржийн хот дахь төлөөлөл болон түүний орлогчоор томилогдсон. Ердөө 4-хөн сарын дараа тэр гэнэт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн нь АН-ын фракцуудын зодоонтой холбоотой байлаа.
Тухайн үедээ Чингэлтэйд АН ялалт байгуулж чадаагүйгээс ажлаа өглөө хэмээж байсан ч үнэндээ бол ажлаа өг хэмээх дарамт ирсэн хэмээн хэвлэлд бичжээ.
Энэ удаа тэрбээр УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа нь бусдынхаа хамт Ц.Элбэгдоржийн УИХ дахь гал хамгаалагчийн үүргийг гүйцэтгэх, бүлэглэлийн эрх ашгийн төлөө мацаж яваа гэх.
Тэр гэнэт АН-ын генсек болсон УИХ-д нэр дэвших эрхээ амархан авчихсан нь Ц.Элбэгдоржтой холбоотой гэдэг тодорхой юм. Түүнээс П.Галиндэв, Д.Мөнх-Эрдэнэ, Л.Наранбаатар нар шиг нэр дэвших эрх авч чадахгүй гомдоллож явах байсан биз.
АН энэ удаа ч залуучуудаа гол гаргачхаад ийм бүлэглэлийн эсэхүл П.Мөнхтулга шиг баячуудын ганц нэг хүүхдэд үүдээ нээсэн нь энэ.
Г.Саруул
-
14 цаг 20 мин
-
19 цаг 22 мин
-
Өчигдөр 09 цаг 46 мин
-
Өчигдөр 09 цаг 40 мин
-
Өчигдөр 09 цаг 40 мин
-
Өчигдөр 09 цаг 36 мин
-
Өчигдөр 09 цаг 34 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 43 мин
-
Өчигдөр 09 цаг 34 мин
-
2025-01-13
-
Уржигдар 10 цаг 11 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 43 мин