Дарханы замд ТУУЗ ХАЙЧИЛЖ засварын ажил эхлүүлсэнээс хойш 300 гаруй хүн амь насаа алджээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-06-12

У.Хүрсэлтэй зургаа даруулах гэж УТСАА БАРЬЖ гүйж байхаар, асуудлаа яриад ДАРХАНЫ ЗАМЫГ засахыг шаардах хэрэгтэй. Сонгуулиас өмнө Засаг барьж байгаа ном овоо юм хийдэг байсан чинь У.Хүрэлсүхийн Засаг Коронавирусээр далимдуулаад бүүр таг болчихлоо... Гэвч МАН-ын даргын нэр хүнд тэнгэрт гарч, иргэдийг амьдрал дордож байна. Ард иргэдээрээ өөрийгөө хамгаалуулна хэмээн тодорч яваа мань хүнд өндрөөс унасан хүн өвддөг гэдгийг энэ сонгууль мэдрүүлээсэй билээ.

Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн 204.11 км авто замыг  “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд  дөрвөн эгнээ болгон өөрчлөх бүтээн байгуулалтын ажил хадаг сүү, тууз хайчлан эхэлсэн бүтэн жил өнгөрч байна. Өнгөрсөн  оны 11 дүгээр сар гэхэд хоёр урсгалыг нь нээхээр болж байв. Шинэ замыг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөрөнгөөр тавина.
Одоогийн замын далан 9-10 м өргөн, хучилтын өргөн 6-7 м. Өргөтгөл, шинэчлэл хийсний дараа далангийн өргөн 11 м, хучилтын өргөн 9 м болох юм. Зузаан нь өмнөхөөсөө хоёр дахин их буюу 75 см болох аж. 

Гэвч энэ ажил хийгдээгүй бүтэн жил болж байна. 2020 он гарсаар энэ замд 300 гаруй хүний алтан амь эрсдэж, 200 гаруй тээврийн хэрэгсэл эвдэрч, 100 гаруй хүн хөгжлийн бэрхшээлтэй болж байна. Харин уг замд гардаг гэмт хэргийн тоо 66 хувиар буурсан гэдгийг Тээврийн цагдаагийн алба Гэтэл Улс мөнгөгүй, өртэй гэж шоудчихаад тэнгэрээр нисэж, сайхан үг хэлж, иргэдтэй нялуурсан, худлаа инээсэн зураг даруулж явахаасаа ичих хэрэгтэй.

Энэ ажлыг сүр дуулайнтайгаар эхлүүлж, хадаг сүү болж байсан Б.Энх-Амгалан сайд ажлаа дутуу орхиод Говь-Алтай руу дутаасан бол ажил гүйцэтгэж байсан Хятад компанийн ажилчдаас яамны мэргэжилтэн нь АВЛИГА АВСАН нь тогтоогдсон.

Олон жил яригдсан энэ замыг МАН-ын Засгйин газар лав гүйцээж, чадахгүй байсаар сонгуультай золгож байна. 2016 онд Дархан-Уул аймгаас Д.Хаянхярваа, Б.Баттөмөр, Б.Жавхлан нар сонгогдсон ч тэд ямар нэгэн алхам хийгээгүй юм.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.176.166)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.