Ц.Хулан: Ерөнхийлөгч Х.Баттулгын “Монгол ялна” гэсэн уриа харамсалтай нь биелэхгүй байна
Ярилцлага
/
2020-06-12
УИХ-ын сонгуулийн 22-р тойрогт Бие даан нэр дэвшигч, "Болор цом"-ын эзэн Ц.Хулантай ярилцлаа.
-Монгол Улсын үндсэн хуульд одоогийн эрх баригчид нэмэлт өөрчлөлт оруулсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрлөлтийн 6.2 заалт Монгол улсын газар төрийн, нийтийн өмч байна гэсэн заалт байгаа. Төрийн нийтийн өмч гэсэн та эсрэг байр суурьтай байна. Таны бодлоор энд ямар асуудал байна вэ?

- Нийт сонгогчдийнхоо амар мэндийг эрэн мэндчилье. Зуны халуун өдөр, сонгуулийн халуун хэмийг нэмж байгаадаа уучлал хүсэж байна. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Тэр  өөрчлөлт бол Монгол Улсын бүх иргэнд хамаатай, газар, шороон дээрээ бид эзэн байх уу эс байх уу гэсэн заалтыг тодотгосон нэмэлт өөрчлөлт орсон. Энэ 6.2 гэдэг хуучин байсан Монгол Улсын иргэдэд өмчлүүлсэнээс бусад газар, газрын хэвлий түүний баялаг, ой, ус, ан амьтад бүгд төрийн, нийтийн өмч мөн. Төрийн гэдэг заалт хуучин байсан. Монголчууд чухам хар багаасаа л мэддэг Монгол улсын газар бол ард түмний өмч гэж бидний ой тойнд хоногшсон. Гэтэл энэ заалтан дээр нэмээд 6.2 дээр төрийн бөгөөд нийтийн гэдэг ганцхан үгээр энэ хууль маш өөр утга санааг агуулж байгаа юм. Үүнийг бид нар өнөөдөр мэдээд байгаа юм биш ээ. Энэ тухай бид Монгол Улсын ерөнхийлөгчид иргэний нийгмийн байгууллагууд маш олон удаа хандсан. Миний энд яримааргүй байгаа зүйлүүдээс болоод би ерөнхийлөгчтэй ойлголцох, эс ойлголцохоос болоод яг энэ асуудлаар хандаж орж байгаагүй. Яагаад гэвэл бид зөвхөбөн салбарын асуудлаараа энэ тухай ярьж байна шүү гэж тохирсон байсан. Гагцхүү энэ нийтийн гэдэг үгийг хэн барьж гүйгээд лоббидоод оруулсан юм байна гэхээр өнөөгийн Монгол Улсын УИХ-ын 22 тойрогт нэр дэвшигч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оруулсан. Энэ хүн өөрөө хуульч Ц.Хулан шиг хуулиа мэдэхгүй хүн биш гэж харж байгаа хүмүүс байгаа. Гэтэл ард түмэн бүгд мэдэж байгаа. Энэ хуулийн заалтыг судлаачид болоод эрдэмтэд улс орныхоо төлөө санаа тавьдаг маш олон хүн гайхширч харж байсан. Үүний дараа 20-иод хүнтэй судлаач, эрдэмтэдийн баг ажиллаж эхэлсэн. Гэхдээ тэр баг дотроос зарим нь худалдагдаад, зарим нь энэ үзэл бодолдоо тууштай явахгүй, зарим нь аж амьдралын гачигдлаас болоод одоо тараад бутарсан. Ерөнхийлөгчийн нягт, нямбай бус өөрөө хуулийн хүн биш учраас итгэж байсан хуульч нь дэргэдүүр нь барьж орж энэ заалтыг оруулсан юм болов уу гэж өнөөдөр ч гэсэн 100 хувь хардлага надад байдаг юм аа. Нийтийн гэдэг ганц үг орсноор төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд зааснаар төрийн болон нийтийн зориулалттай өмчлөл нь хуульд заасан нөхцөл журмын дагуу Монгол улсын иргэн, гадаадын иргэн харьяалал харгалзахгүй шууд ашиглуулаад, эзэмшүүлэхээр болж байгаа юм. Тэгэхээр энэ суурь хууль маань ийм аймшигтай эрхийг цэлийтэл нээгээд өгч байгаа юм чинь Монголчууд бид газар нутагтаа эзэн биш болчихлоо гэдэг аюулын харанга дэлдэхэд бэлэн болчихсон. Энэ З.Энхболд гэдэг хүний аймшигт үйлдлийг таслан зогсоох ёстой гэж бодож байна.

-Та шашны тухай хуульд ямар байр суурьтай байна вэ?

- Шашны эрх чөлөөний хуулийн анхны хэлэлцүүлэг 2018.10 сард болсон. Энэ хэлэлцүүлэгийн мөрөөр олон зүйл хийгдсэн л дээ. Энэ хууль яагаад орж ирэв. Хуулийн орчуулга шиг байсан. Орчуулга шиг байна гэдэг бол энэ гадны нөлөө лобби орсныг өөрөө би хэлний, бичгийн хүн юм чинь гадарлана шүү дээ. Тэгээд мөрөөр нь мөшгөөд, мөрдөөд өөрөө би сэтгүүлч хүн юм чинь сурвалжлаад үзэхэд энэ хууль бол гадаадаас 100 хувь захиалгатай гэдэг нь тогтоогдсон. Үүнийг “Төрд шүгэлсэн зэтгэр” нэвтрүүлэгээр үзэж болно. Үүнийг хөдлөшгүй баримтуудаар нотолсон. Энэ хуулийн англи хэл дээрхи анхны эх нь Ц.Нямдорж гарын үсэг зурахад бэлэн болчихсон “Гадаад Харилцааны Яамны” албан тушаалтны өрөөнөөс би олсон. Тэгэхээр манай хуульчид гаднаас захиалгаар хууль оруулж ирдэг. Энэ сөрөг яамны сайд нар бүлэглэн хуйвалдаж гаднаас Манганы Сорилтын Сангаас 350 сая Америк доллар буцалтгүй тусламжаар авсан гэж байгаа хэдий ч цаад улс төрийн шахаа нь Монголчуудыг харийн шашинтай болгох тулгалтаар орж ирсэн хууль байгаа юм. Энэ хуулийг бид яав ч хүлээж авч болохгүй нь мэдээж. Тэгээд ийм ач холбогдолтой хуулийг цаад намууд нь хоорондоо наймаалцаж байна шүү гээд баримтаа З.Энхболд даргад гаргаж өглөө. Би уг нь энэ заалтыг олоод сайн ажилласан зөвлөх гэж өөрийгөө магтуулдаггүй юм аа гэхэд намайг дэмжиж хууль хяналтын байгууллагад өгөөсэй гэж хүссэн. Тэгтэл долоо хоногийн дараа намайг дуудаад надад юу гэж хэлсэн гэж бодно. Хулан чиний соёл, шашны гэдэг тодотголоос шашны гэдэг үгийн хасамаар байна. Ерөнхийлөгчийн дэргэд шашны зөвлөх байх нь учир утгагүй юм байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би  ширээгээ дэлсээд “Би танай улстөрчид шиг хогийн хүн биш ээ” Намайг энд ажиллаж байхад Монгол улсын шашны аюулгүй байдлын талаар ийм зүйл хийгдэхгүй. Ерөөсөө би ажлаасаа гаръя. Харин тэр дороо хэвлэлийн бага хурал хийнэ” гэж хэлээд энэ асуудал намжсан. Жирийн иргэд та нар яагаад сонгууль болохоор ингэдэг юм байна гэдэг. Бид нар чинь өөрөө амьд явмаар байна шдээ. Ийм ноцтой баримт олсноороо байнгын хардлага дунд амьдардаг шүү дээ.

- Шашны тухай хуулийг анх ярьж байхад одоогийн Баянзүрх дүүргийн 22-р тойрогт нэр дэвшиж байгаа тухайн үед хууль зүйн дотоод хэргийн дэд сайд байсан Б.Энхбаяр гэдэг хүн анх ярьж байсан?

- “Төрд шүгэлсэн зэгтэр” нэвтрүүлэг дээр ингэж байгаа шүү дээ. Б.Энхбаяр сайд “За Ерөнхийлөгчийн зөвлөх ороод ирсэн байна. Та нар баримттай яриарай” гэсэн. Тэр уулзалтан дээр би ямар баримт хэлсэн бэ гэхээр яагаад Монгол төрийн хуулийг гадаадын Элчин Сайдын яаман дээр хэлэлцэж байгаа юм бэ л гэж хэлсэн. 30 жилийн хугацаанд гадны хүчирхэг улс манай улс руу улстөрийн шахалт хийсээр ирсэн. Боловсрол, эдийн засаг гээд. Та нарт мөнгө өгье боловсролын хуулиа ингээд өөрчилчих, эрүүл мэндийн хуулиа ингээд өөрчилчих, батлан хамгаалах салбараа ингээд өөрчилчих гэх мэтээр. Саарал ордонд ямар ганц Ц.Хулан ажлаад байгаа биш дээ харьцангуй нэр цэвэр, гар цэвэр, бодол ариун улстөрчид байгаа. Гэтэл бид яагаад хүчгүйдээд байна гэхээр энэ дарангуйллаас гарч чадахгүй байна. Энд хэн нөлөөлж байна гэхээр оффшорчид. Зөв сайхан, үнэнчээр ажиллая гэсэн хүмүүсийн тархийг нь угааж, худалдаж авч байна. Яг өнөөдөр манай Монгол улсын ерөнхийлөгчийн тархийг угааж байсан хүмүүс зөндөө байна. Энэ тухай би ил, далд зөндөө хэлдэг. Энэ хүн юу гэж миний үгийг авах билээ дээ. Өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулгын “Монгол ялна” гэсэн уриа харамсалтай нь биелэхгүй байна. Үнэн үг хэлээд хажууд нь ажлаад, бас нэг хүн чанар зулгаагаад буруу бүхнийг нь ил болгочихолгүй өөрт нь хэлээд яваад байхад ойлгохгүй яваад байгаа бол одоо ойлгоо амандаа тостой, ардаа хутгатай хүмүүс араар чинь ийм юм хийгээд байгаа шүү.

 

- Х.Тэргэл гэдэг хүн таныг хуурамч дипломтой гэж хэлсэн. Энэ талаар та тайлбар хэлбэл?

- Сүүлийн хоёр, гурван жил миний эсрэг чиглэсэн улстөрийн гэхээсээ илүүтэй хувийн зүйлүүд хэрээс хэтэрч байна. Үүнийг хөөрөгдөж муу хэлж байгаа хүмүүст биш, намайг дэмждэг хүмүүст хандаж хариу тайлбар хэлье. 1990 оны эхэн болоод дунд үед намайг оюутан байх үед цаг ямар байлаа даа. Би МУИС-ын оюутан Х.Тэргэл, Б.Ичинхорлоо, Г.Мөнхцэцэг, Батрэгзэдмаа нар нэг анги байсан. Би бол энэ ангид нэг ч өдөр сураагүй минь үнэн. Яагаад үнэн гэхээр би өөрөө МУИС оюутны ширээнээс хоёрдугаар курст дадлага хийдэг. Би Монголын Радиод ажилласан. Мөн давхар Монгол телевизд ажиллаж байсан. Би оюутны ширээтэй зэрэгцэж ажилласан. Зэрэгцэж ажиллахдаа шалгалтаа өгөөд яваад байсан. Ганц нэг шалгалт дутуу үлдсэн. Утга зохиол, шүүмжлэлийн чиглэлээр. Гэтэл манайд яг тэр шалгалтыг авч байсан багш хөөрхий бурхан болчихсон юм аа. Тэгээд би энэ шалгалтыг өгч чадаагүй диплом авах гэхээр кредит цаг дутаад МУБИС дээр очиж дүйцүүлсэн. Намайг хуурамч дипломтой гэж гүтгэж байгаа мэргэжлийн дипломтон та нар яагаад чив чимээгүй суугаад байгаа юм бэ. Х.Тэргэл гэж шүлэг бичдэг гэж сонссон. Дээр үед шүлэг бичдэг байсан гэсэн. Тэрний шүлэг гэж “Шөнөжин шимүүлсэн хүүхний уруул өнгөлөг” билүү дээ. Ийм шүлэг бол байдаггүй юм шүү. Явж, явж яруу найрагч гэж үнэнд ойрхон, хүнд хайрлагдсан хүн байх ёстой. Эмэгтэй хүн хүний нутагт яаж ч явж болно л доо. Гэхдээ төрсөн үрээ орхиод Америк руу дүрвэсэн хүнтэй би юм ярихгүй гэж гурван жил тэслээ. Энийг нилээн дэлгэрэнгүй ярих юм бол Манай Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай дээр очиж тогтоно. Тэр хүн энэ бүхнийг зохион байгуулсан.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.186.100)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.