УОК-ын баталсан журмыг мөрдөхгүй байгаа УИХ-ын дарга тэргүүтэй нэр дэвшигчдэд ХАТУУ ХАРИУЦЛАГА тооцъё
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-06-12

УОК-оос сонгуулийн явцад коронавирусийн  халдвараас сэргийлэх түр журмыг батлан гаргасан. Хэрэгжүүлж чадахааргүй хүнд зүйл заагаагүй. Гэтэл журмын хэрэгжилт хангалтгүй байна. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн цагаас л журам зөрчигдөж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 462 иргэнээс ”Хүн хоорондын зай барихгүй байна”, Иргэд болон нэр дэвшигчид амны хаалтаа зүүхгүй байна” гэх гомдол, шаардлага ирсэн.  Түр журамд зааснаар цахим хэлбэрээр зохион байгуулах боломжгүй тохиолдолд уулзалт хурал зохион байгуулах байр танхимыг урьдчилан цэвэрлэж халдваргүйжүүлэлт хийх, хүн хоорондын зай 1.5 метр байхыг зааж өгсөн. Энэ бол хэрэгжүүлж чадахааргүй хүнд асуудал биш. Тиймээс энэ журмаа биелүүлэхийг сануулж байна. Хүмүүс сонгууль гээд коронавирусийн халдварын аюулыг  мартсан байна. Дотоодоо халдвар алдвал аюул болно шүү.

УИХ-ын ээлжит сонгуулийн ажил зохион байгуулагдах энэ үед  батлагдсан дүрэм журмыг дагаж мөрдөхийг анхааруулж байна. Иргэд заавал нэр дэвшигчидтэй гар барих шаардлагагүй. Цаашдаа дүрэм журам зөрчсөн хүмүүс болон нэр дэвшигчдэд сануулаад өнгөрөхгүй. Хуулийн дагуу хатуу хариуцлага хүлээлгэнэ” гэлээ.  Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Л.Элдэв-Очир, Б.Батцэцэг тэргүүтэй нэр бүхий улстөрчид сонгуулийн сурталчилгаа хийхдээ иргэдтэй уулзаж, зургаа татуулж, амны хаалтгүй явж байгаа юм. Хууль тогтоох байгууллагын тэргүүн Г.Занданшатар нараас эхлэн хатуу хариуцлага тооцох ёстой болж байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.163.175)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.