Үндэсний Их Баяр Наадмыг ҮЗЭГЧГҮЙГЭЭР "Хэро"-гийн Б.Баатар найруулахаар боллоо
Үйл явдал
/
2020-06-12

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн үндэсний их баяр наадам ирэх долдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хот, 21 аймаг, 339 суманд нэгэн зэрэг явуулахаар болжээ.

Хөл хориотой энэ үед олон хүнийг нэг дор цуглуулахгүй, цомхон хүрээнд тэмдэглэх, үзэгчгүй наадам зохион байгуулах шийдвэр гарч, Үндэсний их баяр наадмын хорооноос ч энэ жил технологийн дэвшил, шийдлийг ашиглан үзэгчдийн хүртээл болгохоо зарласан.

Харин “Херо”-гийн ерөнхий найруулагч Б.Баатар энэ жилийн үндэсний их баяр наадмыг өөрийн хүссэнээр, төв цэнгэлдэх хүрээлэнд бус Улаанбаатар хотоос 96 километрын зайд найруулах нь тодорхой болж, наадмыг 13-р зуун аялал жуулчлалын цогцолбор газарт зохион байгуулахаар болжээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.254.118)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.