Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг цагдан хорих захирамжийг өнөөдөр /2020.06.11/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан.
Тэрбээр сүүлийн хоёр удаагийн шүүхэд өөрийн биеэр ирээгүй бөгөөд түүнийг энэ сарын 9-ны өдөр шүүхийн тусгай дансанд 10 тэрбум төгрөгийн барьцаа байршуулахаар шийдвэрлэсэн. Гэвч тэрбээр уг мөнгийг байршуулаагүй учир шүүх хурлаас түүнд таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ сарын 16-ныг хүртэл цагдан хорих шийдвэрийг гаргасан аж.
Харин Сэлэнгэ аймагт нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат иргэд, сонгогчидтой уулзах үеэрээ эл үйл явдалд дараах тайлбарыг өглөө.
“Монголын шүүх байгууллага бүхэлдээ дампуурчхаагүй байх. Гэхдээ зорилготойгоор шийдвэр гаргадаг ганц нэг шүүгч байна. Би үүнд маш их харамсаж байна.
Миний аав амьд сэрүүн байхдаа надад уул уурхайгаас хол яваарай гэж аминчлан захиж байсан. Би яг энэ захиасыг нь биелүүлж яваа, би хэзээ ч уул уурхай сонирхдоггүй. Ерөнхий сайдын алба хашиж байсны хувьд уул уурхайн орд газруудыг алган дээр тавьсан мэт мэднэ. Иймд уул уурхай эрхлэх бол ядаж баялаг нөөцтэй, ашигтай газрыг сонгоно биз дээ. Миний буруутгагдаж буй бүс нутаг бол өмнө нь хоёр ч удаа хайгуулд орж, юу ч байхгүй нь тодорхой болчихсон талбай.
Намайг хуулийн байгууллагаас дуудах бүрд би очдог байсан. Надаас нэг ч асуулт асууж байгаагүй. Өнөөдөр шүүх элдэв шийдвэр гаргалаа гэж дуулдаж байна. Шүүгч хэний утсан хүүхэлдэй болчхоод хоёрын хоёр хууль зөрчиж ийм шийдвэр гаргасныг гайхаж сууна” хэмээн хэлжээ.
-
14 цаг 11 мин
-
19 цаг 12 мин
-
Өчигдөр 09 цаг 46 мин
-
Өчигдөр 09 цаг 40 мин
-
Өчигдөр 09 цаг 40 мин
-
Өчигдөр 09 цаг 36 мин
-
Өчигдөр 09 цаг 34 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 43 мин
-
Өчигдөр 09 цаг 34 мин
-
2025-01-13
-
Уржигдар 10 цаг 11 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 43 мин