Иргэд Дарханы зам дээр осолдсоор л, У.Хүрэлсүх Дархан- Уул аймаг руу агаараар ниссээр л...
Үйл явдал
/
2020-06-13

МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нисдэг тэрэг хөлөглөж, тэнгэрийн зам татуулан, ард түмний алга ташилтад төөрчихсөн бололтой юм.

Учир нь, тэрбээр өөрийн сурталчилгаагаа Хэнтий аймагт төдийлөн зорьж хийгээгүй бөгөөд хаашаа л харна, хаашаа л явна нисдэг тэрэг хөлөглөх болсон. Сүүлд бүр, Сэлэнгэ, Дарханд ажиллахдаа нисдэг тэрэг хөлсөлсөн нь иргэдийн дургүйцлийг хүргэж, там болгож хаясан Дархан хүрэх замаараа машинаар явсангүй гэдэг олны хилэнг хүргээд авсан. Учир нь, өнгөрсөн жил гаруйн хугацаанд Улаанбаатар-Дарханы замын чиглэлд нийтдээ 265 осол гарч, 25 иргэн амиа алдаж, 79 хүн хүнд бэртэл авсан байна. Ийм байхад уг замыг барих ёстой, бариулах ёстой Засгийн газрын тэргүүн өөрөө тэнгэрээр нисээд, иргэдээ газраар мөлхөөд байхаар яаж ч иргэдийн дэмжлэг авах билээ дээ. Ядахад уг замыг барьж байсан Хятадын хөрөнгө оруулагчдаас Зам, тээврийн яамны газрын дарга Х.Оргил-Эрдэнэ 20 мянган юанийн хахууль авч байсан нь газар дээрээ баригдсан. Гэтэл одоо Х.Оргил-Эрдэнэ гэм зэмгүй болчихсон эрх чөлөөтэй тууж яваа.

Харин баригдаагүй зам дээр нь зөвхөн энэ долоо хоногт гэхэд “Гүрэнт Монгол” эвслээс нэр дэвшиж байсан хоёр хүн авто осолд орж амиа алдаж, гурван хүнийх нь бие хүндхэн байдалтай байгаа. Ийм байхад Ерөнхий сайд, эрх баригч намын дарга нь өөрөө тэнгэрээр зам хийж, иргэдийн алга ташилтанд мансуурсан шигээ явж байх.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.29.22)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.