“Шарк” Г.Амартүвшин өөр улсын иргэн биш Монгол Улсын иргэн гэдэгээ НОТОЛЛОО
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-06-13

УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Амартүвшинг Голландын иргэншилтэй байж болзошгүй тухай мэдээлэл нэлээд хүчтэй тархаж, тэрхүү мэдээлэлд нь олон нийтийн дунд эргэлзээ үүсгээд байгаа билээ. Хамтдаа “ХАСБАНК”-ийг удирдаж явсан “Ард” санхүүгийн эгдлийн захирал Ч.Ганхуяг хүртэл түүнийг хоёр улсын иргэншилтэй байж магадгүй тухай баримтууд дэлгэж, өөрөө лайв хийж байсан.

Нэр бүхий хэвлэлээр хэд хэдэн удаа “Г.Амартүвшинг давхар иргэншилтэй байх, хэрэв тийм бол Монгол улсын хуулийг ноцтой зөрчиж байна. Монгол улс давхар иргэншлийг хүлээн зөвшөөрдөггүй. Тайлбар хийхийг шаардаж байна” хэмээн мэдээлсэний хариуд тэрбээр өөрийн фэйсбүүк дэхь сошиал хуудсаараа болон твиттертээ Монгол Улсын иргэний цахим үнэмлэхээ, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас гарлуулсан албан ёсны тамга тэмдэг бүхий тодорхойлолтыг нийтлэж “Оройн мэнд. Би Монгол Улсын иргэн. Өөр улсын иргэн биш. Баримтгүй тайлбар хийхийг хүсээгүй учир хэсэг хүлээлээ. Хүсэлт илгээсэн ч авч амжаагүй баримтуудыг удахгүй ил болгоноо. Намайг дэмждэг та бүхэндээ #БАЯРЛАЛАА.” Хэмээн оруулж, олон нийтийн эргэлзээг албан ёсоор тайллаа.

“Хас банк”-ны захиралын алба хашиж байсан тэрбээр сүүлд Монгол телевизийн “Шарк Танк” нэвтрүүлгийн шүүгч, бизнес дэмжигч, хөрөнгө оруулагч төслийг дэмжиж байснаараа “Шарк Амараа” гэж илүү танигдсан. 2019 оны сүүлчээр Монгол Улсын Засгийн газрын харьяа “Хөгжлийн банк”-ны гүйцэтгэх захиралаар томилогдон ажилласан ч 2019 оны 12 сарын сүүлээр чөлөөлөгдөх өргөдлөө өгч, сонгуульд хүч үзэх гэж буйгаа зарласан. Түүнийг 100 жилийн түүхтэй улстөрийн ууган хүчин Монгол Ардын намын дарга У.Хүрэлсүх багтаа элсүүлж улмаар гишүүн болох хүслийг нь биелүүлэхээр Хан-Уул дүүрэгт мандат олгосон юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.182.73)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.