С.Баяр: Хуучны анд минь миний нэрийг гурав хэлж сэтгэл сэргээлээ. Одоо чи ЗАЙЛ...
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-06-13

Монгол Улсын Их хурлын ээлжит найдахь удаагийн сонгуулийн сурталчилгааны кампанит ажил албан ёсоор явагдаж байна. Энэ удаагийн сонгуульд улстөрийн 14 нам, гурван эвсэл, бие даагчид нийлээд 600 гаруй хүн нэр дэвшин өрсөлдөж буй билээ. Мөн нэр дэвшихээр материал бүрдүүлсэн ч СЕХ-ноос хэд хэдэн хүн хасагдсан. Тэдний нэг нь МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр юм. Сонгогдох эрхээ хасуулсан ч тэрбээр МАХН, МУНН, ИЗНН-ын “ТА БИДНИЙ ЭВСЭЛ”-ын ерөнхий менежерээр ажиллаж байгаа.

Эвслийнхээ сонгуулийн мөрийн хөтөлбөрийг танилцуулах нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо тэрбээр “С.Баяр Сү.Батболд нар, У.Хүрэлсүх, С.Баяр нар, Ц.Нямдорж С.Баяр”-ыг одоо зайлуулъя” хэмээн ярьсан нь Ерөнхий сайд асан С.Баярт таалагдаагүй бололтой. Тэрээр өөрийн твиттер хуудастаа “Хар залуугийн найз минь ТВ-р гарч байна. Бусдыг нэг намайг гурав дурсаж сэтгэл сэргээв. Уйдаад байна уу, санаад байна уу, бүү мэд. Муу найз нь зайлаад удаж буй ш дээ. 10 гаруй жил болж. Одоо чиний минь ээлж. Хүлээж буй...” хэмээн егөөдөн жиргэжээ.

Н.Энхбаяр, С.Баяр нар нэгэн цагт МАХН гэх том намыг удирдаж, төрийн өндөр дээд албан тушаалуудыг ээлжлэн хашиж явсан, баялаг түүхтэй улстөрчид. Гэвч 2010 онд хувь заяаны эрхээр намаа хоёр хувааж амь амиа бодоцгоосон юм. Н.Энхбаярыг Монгол Улсын Ерөнхийлөгч байхад С.Баяр Монгол Улсын Ерөхий сайд байж тэд хамтдаа 2008 оны долдугаар сарын нэгний аймшигт түүхийн гэрч болж байсан бол Н.Түвшинбаярыг Олимпийн аварга болоход нь Төв талбайд гараасаа барилцан орлилдож, төрийн ордны өрөөнд конъек хувааж ууцгаан, урд өдрийн хар барааныг мартан наргицгааж байсан юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.134.17)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.