Ш.Батсамбуу, Ц.Баттуяа нар бусдад МӨНГӨ ӨГЧ сонгуулийн ХУУЛЬ ЗӨРЧИВ ҮҮ...
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-06-13

УИХ-ын ээлжит сонгуульд МАН, АН тэргүүтэй 14 нам, гурван эвсэл, бие даагчдын нийлсэн 600 гаруй хүн нэр дэвшин өрсөлдөж байгаа. Монголын улстөрд шинээр байгуулагдсан ч УИХ-д суудалтай болж чадсан “Шинэ нам” анхны сонгуульдаа бусад жижиг намуудтай эвсэл байгуулан оролцож байгаа. Тус намын дарга Ж.Батзандан дэд дарга Ш.Батсамбуу, Ц.Баттуяа нарын хамт нэг баг болж 23-р тойрог, Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж байгаа билээ.

Нэр дэвшигч Ш.Батсамбуу, Ц.Баттуяа нар Сонгуулийн хуулийг ноцтой зөрчиж бусдад мөнгө өгсөн байж болзошгүй байна. Тодруулбал, БЗД-ийн “Шинэ нам”-ын салбарын гишүүн бололтой До.Батсайхан гэгч хүн өөрийн албан ёсны фэйсбүүктээ “ШИНЭ НАМ--- БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ШИНЭ НАМЫН ДАРГЫН ДЭРГЭДЭХ ЗӨВЛӨЛДӨХ ЗӨВЛӨЛД УИХ-ЫН 23-Р ТОЙРОГТ НЭР ДЭВШИГЧ Ш.БАТСАМБУУ,Ц.БАТТУЯА НАР 2,0 САЯ ТӨГРӨГ АЖЛЫН ӨРӨӨГӨӨ ТОХИЖУУЛААРАЙ ГЭЖ ХАНДИВ ӨРГӨЛӨӨ..ДҮҮ НАРТАА БАЯРЛАЛАА...” хэмээн бичиж тэдэнтэй хамт зургаа авахуулж нийтэлсэн байна.

Энэ нь Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн Долдугаар бүлгийн 48 дугаар зүйл.Хууль бус сурталчилгааг хориглох

48.1.Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

48.1.1.мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх;

48.1.5.хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах зэрэг заалтуудыг зөрчсөн байж болзошгүй байна.

Ийм дээрх үйлдлийг таслан зогсоох, шударга сонгууль явуулахыг, Сонгуулийн хууль тогтоомжоо хэрэгжүүлэхийг улс төрийн намуудын нэр дэвшигчид болон СЕХ-ноос шаардаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.147.77)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.