Цэндийн Энхтуяа: Би Ерөнхийлөгчийн ХУУЛЬ ЁСНЫ ЭХНЭР
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-06-13

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хууль ёсны эхнэр Цэндийн Энхтуяа УИХ-ын сонгуулийн 25-р тойрог, Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж байгаа юм.

Тэрбээр сонгуулийнхаа сурталчилгааны хүрээнд анх удаагаа лайв хийж, олон нийттэй мэндчилж, Ерөнхийлөгчийн албан ёсны эхнэр гэдгээ илэрхийллээ. Түүнээс Цэнхэр үст хэмээн олонд танигдсан Д.Цэрэн “Та чинь Монгол улсын тэргүүн хатагтай биз дээ. Яагаад нуугдаад, оньсого үлдээгээд, яваад байдаг юм бэ?” гэсэн асуултад “. Яасан хурц асуулт вэ. Тиймээ би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль ёсны эхнэр Цэндийн Энхтуяа байна. Би ард түмнээсээ нуугдаагүй шүү. Би ард түмнийхээ дунд ажиллаж байгаа, амьдарч байгаа, нийгэмдээ хувь нэмрээ оруулж байгаа. Хэвлэл мэдээллээс хөндий байдаг. Энэ утгаараа хүмүүст ингэж бодогддог байх. Монгол Улсын Ерөнхийлөгчийг ард түмэн сонгодог. Ард түмнийхээ итгэл хүндэтгэлийг хүлээсэн Ерөнхийлөгчийнхөө хувийн орон зайг хүндэтгээд, мөн иргэн Энхтуяа миний хувийн орон зайг хүндэтгээд энэ асуултыг дуусгая. Баярлалаа” гэсэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.45.80)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.