Энэ сарын 12-13-нд шилжих шөнө Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг гэрээс нь баривчилж, хорих 461-р анги руу аваачсан. Зургаадугаар сарын 11-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг цагдах хорих захирамж гаргасан билээ.
Сүүлийн хоёр ч шүүх хуралдаанд өөрийн биеэр ирээгүй, мөн шүүхээс барьцаа болгож өгөхийг шаардсан 10 тэрбум төгрөгийг заагдсан хугацаанд байршуулаагүй гэх шалтгаанаар уг захирамж гарсан гэгдэж буй.
Тэгвэл өнөөдөр /2020.06.13/ МАН-ын зүгээс Ж.Эрдэнэбатыг цагдан хорьсон нь хууль бус хэмээн үзэж буйгаа илэрхийлж, мэдээлэл хийлээ.
Энэ үеэр МАН-ын Хууль эрх зүйн ажлын хэсгийн хуульч Ү.Амарбат,
“Үүнд хуулийн үндэслэл алга. Ж.Эрдэнбат УИХ-ын сонгуулийн 13-р тойрогт нэр дэвшиж буй нэр дэвшигч. Түүнчлэн одоо хэр УИХ-ын гишүүний бүрэн эрх нь хүчин төгөлдөр байгаа. Нэр дэвшигчийн үнэмлэхээ гардсан хүнийг шинээр эрүүгийн хэрэгт татах, цагдан хорих болбол Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрлийг авах хуулийн заалттай. Гэтэл ямар ч зөвшөөрөл авагдаагүй. УИХ-аас баталсан хуулийг илтэр зөрчсөн энэ үйл ажиллагааг МАН эсэргүүцэж байна” гэлээ.
-
13 цаг 26 мин
-
18 цаг 27 мин
-
23 цаг 29 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 43 мин
-
23 цаг 29 мин
-
2025-01-13
-
Уржигдар 10 цаг 11 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 43 мин