Одоогоос 15 хоногийн өмнө тавдугаар сарын сүүлчээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хашаан дахь, "Хан талст" ХХК-ийн барилгын талбайн ойролцоох тогтоол усанд бага насны дөрвөн хүүхэд тоглож байгаад үйж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Уг хэргийн хүрээнд дээрх компанийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг цуцалж, түүнчлэн "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" НӨҮГ-ын дарга Ш.Эрдэнэтуулыг Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы тушаалаас үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг.
Мөн талийгаач хүүхдүүдийн ар гэрт УОК-ын дарга Шадар сайд Ө.Энхтүвшин, НОК-ын орлогч дарга Ж.Батбаясгалан тэргүүтэй төлөөлөл очиж эмгэнэл илэрхийлэн нийгмийн асуудлыг нь шийдвэрлэхээ амласанаар уг хэрэг намжиж, эх үрсийн баярын сүр дуулианд дарагдан чимээ алдарсан.
Дээр дурдсан харамсалтай хэрэгт Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨАТҮГ-ын болон "Хан талст" ХХК-ийн удирдлагуудад Нийслэлийн прокурорын газар болон НМХГ-аас хамтарсан шалгалтын баг гаргаж Зөрчлийн хэрэг үүсгэн, хяналт шалгалтын ажлыг үргэлжлүүлж байгаа гэдгийг зарим мэдээллийн хэрэгслүүд онцоллоо.
-
13 цаг 20 мин
-
18 цаг 21 мин
-
23 цаг 23 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 43 мин
-
23 цаг 23 мин
-
2025-01-13
-
Уржигдар 10 цаг 11 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 43 мин