Нэр дэвшигчдээ хамгаалж чаддаггүй СЕХ-г ТАТАН БУУЛГАВАЛ таарна...
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-06-14

Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш наймдахь удаагийн парламентын сонгуулиа бүх ард түмнээрээ явуулах гэж байна. Энэ удаагийн сонгуульд 14 нам, гурван эвсэл, бие даагчдаас бүрдсэн 606 нэр дэвшигч 76 суудлын төлөө 29 тойрогт нэр дэвшин өрсөлдөж байна.

Гэвч сонгууль эхнээсээ л “МОРДОХЫН ХАЗГАЙ” болов. Аливаа улстөрийн сонгуулийг Сонгуулийн асуудал эрхэлсэн төв байгууллага гардан зохион байгуулна гэсэн хуультай. Энэ хуулийн дагуу бол сонгуульд нэр дэвшиж байгаа бүх нэр дэвшигчдийг хамгаалах зохицуулалтыг хуульд нь тусгаад өгсөн.

Гэвч энэ хууль өнөөг хүртэх хэрэгжихгүй байна. Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ эдлэхээр нэр дэвшигчийн үнэмлэх, батламжаа авсан хоёр ч нэр дэвшигч “ШОРОН”-д орчихлоо... Энэ байгууллага ам ангайдаггүй ээ...

Н.Номтойбаярыг эсэргүүцсэн иргэд жагсахад ч бэлэн байна.

Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшихээр батламжаа авсан иргэн Н.Номтойбаярыг олны нүдэнд гав дөнгөтэйгөөр шүүх хуралдаанд оруулахад хүртэл нэр дэвшигчээ хамгаалж чадсангүй. Сэлэнгэ аймагт нэр дэвшиж буй Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг шөнө дөлөөр хорьж байхад Сонгуулийн Ерөнхий хороо таг чиг...

Сэлэнгийнхэн Ж.Эрдэнэбатыг өмөөрөн жагсаж байна.

“Шинэ нам”-ын дэд дарга бөгөөд бодлогын зөвлөлийн гишүүн, “Шинэ эвсэл” с нэр дэвшигч Ш.Батсамбуу, Ц.Баттуяа нар Сонгуулийн хууль зөрчиж бусдад мөнгө өгч байхад ч таг чиг...

Энэ мэтээр гурван ч томоохон зөрчил гарчихсан байхад яагаад дуугүй сууна вэ... Ийм хэвээр цааш үргэлжилбэл ШУДАРГА СОНГУУЛЬ явагдахад бэрх болно. 2008 оны Долдугаар сарын 01-нд болсон харамсалтай үйл явдлын гол буруутан нь  ч мөн СЕХ.

Хэрэв тэр үед Сонгуулийн дүнг будлиантай зарлаагүй бол улстөрийн намууд эсэргүүцэл үзүүлэхгүй байсан. Галдан шатаах, буудан хороох балмад үйлдлийн эхлэл нь сонгуулийн дүнг санаатайгаар будлиантуулж, маргаан үүсгэсэн явдал гэж зарим судлаачид үздэг.

Олон хүн амь эрсдэх шийдвэр гаргаж байсан СЕХ энэ жилийн сонгуулиар олон нэр дэвшигчийг хэлмэгдүүлж, шоронд суулгах тактиктай ажиллаж байж болох юм. Хууль заасан үүргээ биелүүлж, нэр дэвшигчдээ хамгаалж чадахгүй байгаа хүч чадалгүй Сонгуулийн байгууллагаар яах вэ. Түүнийг татан буулгая...

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.69.63)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.