Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн халдвартай холбоотой асуудлаар өнөөдөр /2020.6.14/ мэдээлэл хийлээ. Дэлхийн 216 улс орон бүс нутагт тархаж, нийт долоон сая 853 мянган хүн халдвараар өвчилж, 431 мянган хүн нас бараад байна. Манай оронд 2607 хүн ажиглалтад байгааагаас 1-5 насны 87 нь хүүхэд, 30 жирэмсэн эмэгтэй байгаа. Эдгээр хүмүүст 32 их эмч, 55 резидент эмч үйлчилгээ үзүүлж байна. Сонор сэрэмжээ алдалгүй амны хаалтаа тогтмол зүүж, гараа тогтмол угааж, хүн хоорондын зайг барих нь маш чухал. Сүүлийн 24 цагт 119 тоот утсанд 119 дуудлага ирж, Covid-19-ийн халдварын талаар мэдээлэл авсан. ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн нэг лабораторид өчигдөр /2020.6.13/ 294 хүнд шинжилгээ хийлээ. Бүгдэд коронавирус илрээгүй. Энэтхэгээс онгоцоор ирсэн зорчигч, ажилчдаас халдвар илрээгүй. ХӨСҮТ-ийн эмнэлгээс гурван хүн гарч, дараагийн ажиглалтад шилжлээ. Нийт батлагдсан тохиолдол 197 байгаа бөгөөд 98 нь эдгэсэн. Харин 99 хүн эмчлэгдэж байна. Эмчлүүлж буй хүмүүсийн 88 хөнгөн, 11 хүндэвтэр байна гэж мэдээллээ
-
14 цаг 16 мин
-
19 цаг 18 мин
-
Өчигдөр 09 цаг 46 мин
-
Өчигдөр 09 цаг 40 мин
-
Өчигдөр 09 цаг 40 мин
-
Өчигдөр 09 цаг 36 мин
-
Өчигдөр 09 цаг 34 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 43 мин
-
Өчигдөр 09 цаг 34 мин
-
2025-01-13
-
Уржигдар 10 цаг 11 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 43 мин