Сэлэнгийн хоёр ЭРДЭНЭБАТЫГ 16-нд ШҮҮНЭ...
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-06-15

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хурал зургадугаар сарын 16-нд буюу ирэх Мягмар гарагт болно. Тодруулбал, нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд уг хурал болох юм.  Түүнийг Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдан авах Засгийн газрын эрхээс татгалзаж, “Монголын зэс” компанид олгох ажлыг зохион байгуулахад оролцсон хэмээн буруутгаж, шалгах болсон.

Дээрх шүүх хурал олны анхаарлыг хамгийн ихээр татаж байна. Учир нь Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг шүүх хурал зургадугаар сарын 12-нд болоход шүүхээс түүнийг цагдан хорих шийдвэр гаргасан. Түүнийг энэ сарын 16-ны өдөр шүүхээр болоод буй. Эл технологи мөн Ардчилсан намаас Сэлэнгэ аймагт нэр дэвшсэн УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын дарга Д.Эрдэнэбат дээр хэрэгжих үү гэдэг асуудал хөндөгдөөд байна.

Монгол Улсын Сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигч Сонгуулийн ерөнхий хорооноос  үнэмлэхээ гардан авсан бол хорих боломжгүй. одруулбал, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2-т үнэмлэхээ авсан, нэр дэвшигчийг шинээр эрүүгийн хэрэгт татах, холбогдуулах, хэрэг үүсгэх мөн тодорхой хэргээр баривчлах, саатуулах, цагдан хорих үйл ажиллагааг хийх тохиолдолд Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрлийг авахаар заасан байдаг.

Мөн УИХ-ын тухай хуульд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэж, шийдвэр гараагүй нөхцөлд  цагдан хорих нь хориотой. Гэвч УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад эдгээр заалт үйлчлээгүй. Иймээс энэ технологийг Д.Эрдэнэбат гишүүнд хэрэгжүүлж магадгүй гэх болгоомжлол байна. Нөгөө талдаа хууль зөрчсөн дээрх үйлдлүүд нь рейтинг өндөртэй яваа улстөрчдийг онилох болсон нь хардлага мөн дагуулж эхэллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.226.120)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.