Байдрагийн гүүр–Алтай чиглэлийн эхний 60 километр замыг ашиглалтад орууллаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-06-15

Байдрагийн гүүр–Алтай чиглэлийн 126.7 километр хатуу хучилттай авто замын эхний 60 километр замыг ашиглалтад оруулж, зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ. Үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн Зам тээврийн сайд Б.Энх Амгалан М.Билэгт, гүйцэтгэгч компанийн удирдлагууд болон албаны бусад хүмүүс, орон нутгийн иргэд оролцлоо.

Ерөнхий гүйцэтгэгч “Макс рөүд” ХХК энэ жилийн зам барилгын ажлыг 04 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлүүлсэн бөгөөд одоогоор барилгын ажлын талбайд 700 орчим хүн хүч, 200 гаруй машин механизм ажиллаж, нийт ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Тус авто замын барилгын ажлын хүрээнд СТВ хольцны 3 үйлдвэр, асфальтбетон завод 2, хоолой цутгалтын үйлдвэр 2, чулуу ангилан бутлах 5 үйлдвэр, тээрмийн үйлдвэр 1, бетоны 1 үйлдвэр ажиллаж байна. Уг авто замыг энэ онд багтаан бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.59.145)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.