Аймгийн Онцгой комиссын 2020 оны 38 дугаар хуралдааны шийдвэр
Үйл явдал
/
2020-06-13

Аймгийн Онцгой комисс 7 хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагийн 11:00 цагт тогтмол хуралдаж цаг үеийн асуудлаар шийдвэр гарган ажиллаж байна. Өнөөдөр /2020.06.09/ аймгийн Онцгой комиссын 38 дугаар хуралдаан болж дараах шийдвэрүүдийг гаргав.

Үүнд: -Аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газраас тавигдсан шаардлагыг хангасан, сумдын Засаг даргаас олгосон зөвшөөрөл бүхий амралт сувиллын газар, жуулчны баазуудын үйл ажиллагааг 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн БОАЖЯ-ны баталсан горимын дагуу хэвийн явуулах

-Ресторан, кафе ангиллаар үйл ажиллагаа явуулж буй ААН-ийн ажиллах цагийн хуваарийг 24:00 цаг хүртэл сунгах

-ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын Чита хот болон районуудад суралцаж, амьдарч буй Дорнод аймгийн харьяат иргэдийг улсын Онцгой комиссын шийдвэрээр Алтанбулаг боомтоор оруулж ирэх болсон учир ХАРИУ-г сурч буй сургуулиар дамжуулан оюутнуудад албан ёсоор мэдэгдэх

-Аймгийн спортын ордон, ДБЭХС ТӨХК-ийн спорт заал, Хэрлэн номин бизнес төвийн спорт заал, ХХҮГ-ын спорт заал, 2 дугаар багийн спорт заал, ДИС, Политехник коллеж, МСҮТ-ийн спорт заалын үйл ажиллагааг мкв-д ногдох хүний тоог зааж, 10:00-22:00 цаг хүртэл хэвийн явуулах

-Музей, Номын сангууд МХГ, ЭМГ-ын зөвлөмжийн хүрээнд иргэдэд үйлчлэх

-Малтлага, судалгааны ажлыг цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан энэ оныг дуустал хийхгүй байхаар тус тус шийдвэрлэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.67.16)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.