УИХ дахь Ардчилсан намын бүлэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Ардчилсан намын зүгээс сонгуулийн үр дүнгээр байгуулагдах Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайдаар Ардчилсан намын дэд дарга Р.Амаржаргалыг томилохоо албан ёсоор мэдэгдэж, энэ долоо хоногт Засгийн газрын бүтцээ танилцуулна гэв.
Төрийн эрх барих дээд байгууллагын сонгуулийн сурталчилгааны ажил ид дундаа өрнөж байна. Засгийн газар чиг үүргээ тасралтгүй үргэлжлүүлэх үүрэгтэй. Дараагийн Засгийн газар бүрэн эрх нь баталгаажих хүртэл одоогийн бүрэн эрх хэрэгжүүлж, чиг үүргээ сахиж ажиллаж үүрэгтэй байдаг. Харамсалтай нь улс орны гадаад нэр хүнд туйлын хүнд байна. Тухайлбал, хар тамхитай холбоотойгоор хар жагсаалтад орсон, санхүүгийн хувьд найдваргүй гэж зээлжих зэрэглэл хасах руу, саарал жагсаалт руу орсон. Ийм цаг үед тодорхой дүгнэлт хийж, Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд олонх болох учраас сонгуулийн үр дүнгээр байгуулагдах зохион байгуулалт, бүтцийг энэ долоо хоногт зарлана. Мөн гадаад, дотоод эдийн засгийн таагүй нөхцөл байдал, онцгой нөхцөл байдлын түвшинд хүрсэн энэ цаг үед Монгол Улсын Засгийн газрыг хэн тэргүүлэх вэ гэдгийг авч хэлэлцэж, ярилцаад Ардчилсан намын даргын хувьд дараагийн Ерөнхий сайдад Р.Амаржаргалыг томилох саналыг гаргасныг намын удирдлага санал нэгтэйгээр шийдсэн гэлээ.
-
14 цаг 27 мин
-
19 цаг 28 мин
-
Өчигдөр 09 цаг 46 мин
-
Өчигдөр 09 цаг 40 мин
-
Өчигдөр 09 цаг 40 мин
-
Өчигдөр 09 цаг 36 мин
-
Өчигдөр 09 цаг 34 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 43 мин
-
Өчигдөр 09 цаг 34 мин
-
2025-01-13
-
Уржигдар 10 цаг 11 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 43 мин