Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын шүүх хурал болж, иргэд эсэргүүцэн жагсаж байна
Үйл явдал
/
2020-06-17

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын гэм буруутайн эсэх шүүх хурал Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болж байна. Өнөө өглөөний 07 цаг 30 минутаас эхлэж Ж.Эрдэнэбатын ах, дүү, хамаатан садан, түүнийг дэмжигч нутгийн ард иргэд болон МАН-ыг дэмжигчид цагдан хорих шийдвэрийг эсэргүүцэн шүүхийн гадна жагсаж байна. Нийт 100 гаруй иргэд жагсаж байгаа бөгөөд өөрсдийн санаачлагаар Сэлэнгэ нутгаас зорин ирсэн. 

Түүний  хамаатан Удвалаас тодруулахад тэрээр “ Ер нь бол шүүхийн шийдвэр буруу гарсан гэж үзэж байна. Яагаад гэвэл энэ хүн өмнө нь сонгуудийн ерөнхий хорооноос зөвшөөрлөө авч сонгуульд оролцох эрхээ аван сонгуулийн ажлаа явуулж байхад нь гэнэтхэн энэ хүнийг барьж, хорьсонд нь их гайхаж байна. Шүүх засаглалыг маш их асуудалтай ажиллаж байна гэж дүгнэсэн. Үндэслэл нь манай Мандал сумын “Ноён Уул”-ын лицензийг ерөнхий сайд байхдаа цуцалсан гэж үзэж байгаа юм байна. Үнэхээр асуудалтай байсан бол бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй байхад сонгууульд оролцохоос өмнө шалгахгүй яагаад заавал сонгуулийн үед ингэж хорих шийдвэр гаргасанд гайхаж байна. Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймагт гарах магадлал өндөр байсан. Одоо ч сонгуулийн ажил үргэлжилэн явагдаж байгаа. Сэлэнгэ аймаг гурван мандаттай том аймаг. Тэр дундаа Мандал сум бол 17000 сонгогчидтой том сум. Энэ олон сонгогчдын эрхийг зөрчсөн шийдвэр гаргасан. Бид сонгох, сонгогдох эрхээ хамгаалах гэж ирсэн” хэмээв.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.184.200)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.