ХӨСҮТ-ийн эмч нар 109 дэх иргэнээ ЭМЧИЛЛЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-06-17

ЭМЯ Covid-19 вирусийн цар тахлын дэгдэлттэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийж байна.  Тусгаарлах байранд 1855 иргэн байна. Гэрийн тусгаарлалтад нийслэлд 709 хүн байна. Орон нутагт мөн иргэд гэрийн тусгаарлалтад байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж хэвийн явагдаж байгааг Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүд онцоллоо. 

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:  2020 оны зургадугаар сарын 15-ны байдлаар ХӨСҮТ-ийн вируслогийн хоёр лаборатори, Зооноз өвчин судлалын лаборатори болон Дархан-Уул аймаг дахь салбар лабораторид нийт 413 хүнд Covid-19-ийн шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Өнөөдөр нэг хүн эдгэрч, дараагийн сувилалд шилжлээ гэв. Ингэснээр нийт 198 хүнээс 109 нь эмчилэгдлээ

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.17.18)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.