Улсын онцгой комиссын нэр бүхий албан тушаалтан, ажилтнуудыг гадаадад амьдардаг иргэдийн хүсэлтийн дагуу Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлжээ. Коронавирусийн онцгой дэглэмийн үе тусгай үүргийн онгоцоор гаднын орнуудаас иргэдийг татахдаа албан тушаал, танил талдаа үйлчилсэн, авлига, хээл хахуульд холбогдсон байж болзошгүй үндэслэлээр шалгаж байгаа гэх мэдээлэл байна.
Тухайлбал, БНСУ тэргүүтэй орнуудаас “Тусгай үүргийн онгоцоор иргэдээ эх оронд нь татан авахдаа нэрсийн дарааллыг удаа дараа өөрчлөн УИХ-ын гишүүн, улстөрчдийн эхнэр, хүүхдүүд, ах дүү, хамаатан садан, нэр нөлөө бүхий албан тушаалтан, бизнесмэнүүд, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг нислэгт багтаан бага насны хүүхдүүд, эмчилгээний журмаар гадаадад зорчоод коронавирусийн хөл хорионы улмаас гадаадад гацсан өвчтэй иргэд, өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нислэгээс хассан. Үүний цаана авлига өгсөн үйлдлүүд байх магадлал бүхий баримтууд бий” хэмээн АТГ-т иргэд удаа дараа гомдол гаргасан байна.
-
14 цаг 13 мин
-
19 цаг 15 мин
-
Өчигдөр 09 цаг 46 мин
-
Өчигдөр 09 цаг 40 мин
-
Өчигдөр 09 цаг 40 мин
-
Өчигдөр 09 цаг 36 мин
-
Өчигдөр 09 цаг 34 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 43 мин
-
Өчигдөр 09 цаг 34 мин
-
2025-01-13
-
Уржигдар 10 цаг 11 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 43 мин