Шүүхээс Ц.Сандуйг нэр дэвших эрхийг сэргээжээ. Тэрбээр МАН-с хөөгдсөн учраас улстөрийн дэмжлэг авах боломжгүй болоод байсан. Харин О.Бум-Ялагчийн тэргүүлдэг Монголын Ногоон Намаас нэр дэвшихээр болоод байсан ч Сонгуулийн Ерөнхий хорооноос түүнийг нэр дэвших эрхгүй хэмээн хассан юм. Тэгвэл Захиргааны хэргийн шүүхээс 2020 оны 06-р сарын 16ны өдөр нэр дэвшихийг зөвшөөрсөн тогтоолоо гаргажээ.
Нэр дэвшигч иргэн Ц.Сандуй өөрийн цахим хуудастаа "Өнөөдөр 2020 оны 06-р сарын 16ны өдөр шүүхээс нэр дэвшихийг зөвшөөрсөн тогтоолоо гардаж авлаа.Монголын шүүх байгууллага бурууг зөвөөр харж шударга шийдвэр гаргасанд талархаж байна. Дөнгөж сая Сонгуулийн ерөнхий хороо руу нэр дэвших хүсэлтээ баталгаажуулах хүсэлтээ дахин өглөө. СЕХ шүүхийн шийдвэрийг биелүүлж миний нэр дэвших мандатыг өгнө гэдэгт итгэлтэй байна" хэмээн оруулжээ.
-
14 цаг 12 мин
-
19 цаг 14 мин
-
Өчигдөр 09 цаг 46 мин
-
Өчигдөр 09 цаг 40 мин
-
Өчигдөр 09 цаг 40 мин
-
Өчигдөр 09 цаг 36 мин
-
Өчигдөр 09 цаг 34 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 43 мин
-
Өчигдөр 09 цаг 34 мин
-
2025-01-13
-
Уржигдар 10 цаг 11 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 43 мин