Н.Энхбаяр: МАНАН-гаас салъя гэвэл БАЯНХОНГОРЫН ГУРВЫГ СОНГООРОЙ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-06-17

ХН-ын дарга Н.Энхбаяр  /2020.06.15/ Баянхонгорт аймагт очиж намаасаа нэр дэвшигчидтэй уулзлаа. УИХ-ын сонгуулийн 3-р тойрогт “Та бидний эвсэл”-ээс Э.Содномжамц, Г.Цэвээнжав, Ж.Ганзул нар нэр дэвшиж байгаа билээ.

Уулзалтын үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр Та бидний эвслээс нэр дэвшигчдээ багаар нь дэмжиж, МАНАН-гаас салгах үзэгний хувьсгал хийхийг уриаллаа. Мөн тэрбээр, “Баянхонгор аймагт нэр дэвшигчдээ дэмжихээр хүрэлцэн ирлээ. Цаг агаар сайхан угтаж байна. Хотоос гараад хэд хэдэн аймгийн уулзалтад оролцлоо. Ерөнхий уур амьсгалыг анзаарахад өнөөдрийн мухардал, өр ширнээс салъя гэсэн ч хүсэл эрмэлзэл ихтэй байгаа нь ажиглагдлаа. МАН, АН-ыг энэ удаад багаар нь дэмжихгүй байх чиг хандлагатай байна. Энэ хоёрын хооронд хэн гарч ирэх вэ гэдгийг харзнасан байдал бий. Хамгийн гол нь хэний бодлого зөв бэ гэдгийг харж байх шиг байна. Бид мөрийн хөтөлбөрөө тайлбарлахад “Нээрээ МАНАН-гийн мөрийн хөтөлбөрөөс өөр байна” гэж хэлж байна лээ. Тиймээс Та бидний эвслийн зөв бодлогод саналаа өгч дэмжих байхаа гэж найдаж байна” хэмээн ярилаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.179.100)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.