Хятад, Энэтхэг хоёр улсын хооронд мөргөлдөөн үүсч Энэтхэг улсын 20 ЦЭРЭГ АМЬ ҮРЭГДЭВ
Үйл явдал
/
2020-06-18

Гималайн хилийн хэсэгт Хятад, Энэтхэг улсын цэргийн хүчнийхэн мөргөлдсөний улмаас дор хаяж 20 цэрэг Энэтхэгийн цэргүүд амь үрэгдсэн гэж албаны хүмүүс мэдэгдэв. Энэхүү явдал нь, хил орчмын бүс нутагт 45 жилийн хугацаанд гарсан анхны мөргөлдөөн юм. Энэтхэгийн арми эхэндээ гурван цэрэг уамь насаа алдсан гэж мэдэгдсэн. Гэвч хожим мягмар гарагт албаны хүмүүс хэлэхдээ маш олон цэрэг хүнд шархадсаны улмаас  шархнаасаа болж амиа алдлаа гэж мэдээллэв. Энэтхэгийн Гадаад хэргийн яам нь өнгөрсөн долоо хоногт Галванийн хөндийд байрлах Бодит хяналтын шугамыг (LAC) хүндэтгэх зорилгоор Хятад улс өнгөрсөн долоо хоногт хийсэн хэлэлцээрийг зөрчсөн гэж буруутгаж байна. Энэ явдлын талаар хоёр талын хэлсэнээр Мягмар гарагт Энэтхэгийн арми маргаантай Кашмир мужийн Ладах хотод болсон мөргөлдөөний үеэр гурван цэрэг, нэг офицер нь амиа алдсан гэж мэдэгдэв. Гэвч удалгүй 17 цэрэг үүргээ биелүүлж байгаад маш хүнд бэртэж гэмтсэний улмаас амиа алдаж нийт 20 хүний амийг авчээ. Хятад улс ямар нэгэн хохирол амссан гэдгээ батлаагүй ч Энэтхэгийг Хятадын тал руу хил давсан гэж буруутгав. Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лицян хэлэхдээ “Энэтхэгийн талууд даваа гарагт хоёр удаа хил давсан нь "Хятадын ажилтнуудыг өдөөн хатгаж, дайрч, хоёр орны хилийн хүчний хооронд бие махбодийн ноцтой сөргөлдөөн үүсгэсэн" гэж мэдээллэв

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.176.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.