Цэцэрлэгийн эрхлэгчийн буруугаас болж гэртээ нас барсан ГУРВАН ОХИНЫ хэрэг хаагджээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-06-18

Дархан-Уул аймгийн Дархан сумын тавдугаар цэцэрлэгийн эрхлэгч О.Дэлгэрсайхан гэгч энэ эмэгтэйн үйлдлээс болж нийгэм даяараа бухимдалд ороод байна.  Үүсэн байгуулагдсанаа хойш өдгөө 50 дахь жилийн ойтойгоо золгож буй уг цэцэрлэгийн хамт олон ойгоо тэмдэглэхээр хол хорио тогтоосон үед ажилчдаа цуглуулахад нь золгүй явдал тохиож, нэг ажилтных нь гурван нялх хүүхэд харамсалтай байдлаар амиа алджээ. Болсон хэрэг явдалтай холбоотойгоор тус цэцэрлэгийн эрхлэгчид Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан аж.  Уг хэргийг шалгахад гэрийнх нь угаалтуурын хэсэг бөглөгч, хэрэглээний халуун ус гоожиж, шалнаас 2.5 см хальсан нь цахилгаанд залгаатай байсан уртасгагч залгуурт хүрснээр тогонд цохиулж нас барсан хэмээн үзсэн аж. Өдгөө хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн дуусч, хэргийг прокуророос хянаад тогтоолын дагуу хаажээ.

Дээрх харамсалтай хэрэгт холбогдуулан тус цэцэрлэгийн эрхлэгч О.Дэлгэрсайханыг сайдын тушаал зөрчсөн гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.149.238)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.