Х.Бат-Ялалтыг дахин ЦАГДАН ХОРИХООР болж сонгогдох эрхэд нь ХАЛДЛАА
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-06-18

Өнөөдөр /2020.06.27/ Х.Бат-Ялалтын гэм буруугийн шүүх хурал 10:00 цагт эхэлсэн. Гэвч шүүх хуралд Х.Бат-Ялалт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирсэнгүй.  Тиймээс улсын яллагч болон хохирогчийн өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгч Х.Бат-Ялалтад урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай хүсэлт шүүхэд гаргасан.

Шүүхээс шүүгдэгч Х.Бат-Ялалтыг урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулсан гэж үзэн түүнд урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнд холбогдох эрүүгийн хэргийн хэлэлцэх шүүх хуралдааныг 2020 оны зургадугаар сарын 23-ны өдрийн 09:00 цагт товлолоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.163.197)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.