ШҮҮХ: Э.Оюунболдын цол чимгийг хурааж, барилдах эрхийг нь хасах шийдвэр гаргалаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-06-18

2019 оны Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны түрүү бөхөөр шалгарсан Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат улсын залуу аарга ЭнхтөгсийнОюунболд, улсын начин цолоо баталсан Д.Цэрэнтогтох нараас допинг илэрсэн. Улмаар тэдний барилдах эрхийг хоёр жилээр хасаж, цол, чимгийг нь хураах унасан бөхчүүдэд цол, чимэг нөхөж олгохоор шийдвэрийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс, бөхийн салбар хорооноос гаргаад байсан юм. 

Гэвч залуу аварга Э.Оюунболд, Д.Цэрэнтогтох нар дээрх шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж  Авлигатай тэмцэх газарт ханданҮндэсний баяр наадмыг зохион байгуулах хороог шүүхэд өгсөн билээ. Тэд шинжилгээнийх нь албан ёсны хариу гараагүй байхад нууц задруулсанд гомдолтой буйгаа илэрхийлж, Шүүхэд хандаад байсан. Хэд хэдэн удаа хойшилсон Допингитой холбоотой шүүх хурал өнөөдөр эцсийг шийдвэрээ гаргаж  Э.Оюунболд нь допингийн хэрэглэсэн нь тогтоогдож цолыг хураах, барилдах эрхийг хасах, түүнд унасан бөхчүүдэд цол, чимэг нөхөн олгох шийдвэр шүүхээс гарлаа.

Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаартай Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын Э.Оюунболдод холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус баримтлан бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Тодруулбал, нэхэмжлэгч Э.Оюунболд нь сэргээшийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн нь Бүгд найрамдах Солонгос улсын Шинжлэх ухаан технологийн институтын допингийн хяналтын лабораторийн шинжилгээний дүгнэлтээр тогтоогдож байна гэж шүүх үзлээ. Иймд хариуцагч Үндэсний их Баяр наадмын зохион байгуулах хороо нь хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд 08 дугаар тогтоол гаргаж “Э.Оюунболдын барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцох, түүний барилдах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах, Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимгийг олгуулах, Э.Оюунболдод олгосон Монгол Улсын аварга цолыг хураах санал"-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн нь холбогдох хуульд нийцсэн байна гэж дүгнэжээ. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.47.208)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.