Ир нь мохоогүй тулаанчаас итгэл хүлээсэн түшээ
Ярилцлага
/
2020-06-19

Монголчууд сэргэлтийн цэг, сэрэх цаг дээрээ тулж ирээд байна. Гэтэл бид 30 жилийн түүхээ ухрааж хараад, улиг болсон шударга бус явдал, улс төрчдийн урхи занган дунд урагшлах тухай бодох сөхөөгүй өнөөдөртэй золгочихсон байна. Харамсалтай хэрэг. Уг нь бидний ардчиллаа нутагшуулж, зах зээлийн шилжилтийг даван туулах үе ард хоцорч, эдийн засаг, нийгмийн хувьд дэлхийд тоогдох хэмжээнд хүрэх түүхэн цаг аль хэдийнээ болчихсон.

Тиймээс 2020 оны зургадугаар сарыг сэрэх цаг хэмээн томьёолж, сэргэлтийн цэг дээр эргэлт хийх нэр дэвшигчийн талаар уншигч таныг анхаарахыг хүсч байна.

Энэ хүн бол Мутайбокс, кикбоксын дэлхийн аварга, бизнесийн удирдлагын магистр, “Шинобү” ХХК-ийн Ерөнхий захирал Цогтоогийн Амарбаясгалан.
Дөч хүрсэн эр, дөрөө дарсан ат хэмээн монголчууд зүгээр ч нэг хэлээгүй. Амьдралынх нь хором мөч бүхэнд тэмцэл шингэсэн Ц.Амарбаясгалан дөч эргэх насандаа төрөө түшилцэж, түмнээ төлөөлье хэмээн зориг шулуудаж 2020 оны УИХ-ын сонгуулийн 19 дүгээр тойрог, Дархан-Уул аймагт бие даан нэр дэвшиж байна.

Түүний амьдралын түүхэнд нэг ч худал хуурмаг үйлдэл, хөнгөн хуумгай явдал байгаагүй. Тэмцлээс тэмцлийн хооронд тулалдаж, ялж явсан түүний өнгөрсөн түүх бүхэн өнөөдрийн их үйл хэрэг рүү чиглүүлдэг.

1998 оны намар төрөлх Дархнаасаа Улаанбаатар орох чиглэлийн галт тэргэнд цүнхэндээ каратэгийн кимоно, гартаа аравхан мянган төгрөгтэй суусан бяцхан хүү хожим тулааны урлагийн дэлхийн аварга болсон түүх үнэхээр бишрэм.

1998-2001 он хүртэл үе тэнгийн хүсэл, зорилго нэг нөхдийн хамтаар бэлтгэлээ тогтмол хийж, тэмцээн уралдаанд оролцохын хажуугаар Монголын анхны хамгаалалтын компани болох “Цагаар бар”-ыг багш, найзуудын хамтаар байгуулж ажиллаж байжээ.

Зөв явсан мөр бүхэн зөвхөн амжилт руу хөтөлдөг нь жам. Ц.Амарбаясгалан зөв явсан учраас амьдрал түүнийг дараагийн зогсоол руу хөтөлж 2001 онд арлын Японыг зорих боломж нээгдлээ.

Амараа зүгээр ч нэг харь орныг зориогүй. Мэргэжлийн тамирчид жилдээ 4-5 удаа гардаг мэргэжлийн дэвжээн дээр Амарбаясгалан жилдээ 13-17 удаа гарч дэлхийн шилдгүүдтэй тулалддаг байв. Тиймээс тулааны ертөнцийнхөн түүний тэвчээр хатуужил, тууштай чанарыг бишэрч “Хар салхи” хэмээн дуудах болсон. Тулааны рейнгин дээр Амараа үнэхээр хуй салхи мэт эрч хүчтэй, амжилттай байв. Тулааны урлаг, тэр дундаа Мутайбокс, Кикбоксын дэлхийн аварга болсноор түүнийг тун удалгүй “Шинобү” Амараа хэмээн дэлхий дуудах болсон гэдэг. Энэ нэр хожим тулаанч Амараагийн овог болтлоо монголчуудын чихэнд хоногшсон юм.

Тамирчны амаргүй замналаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ тархиа цэнэглэж, эрдэм номын мөрийг давхар хөөсөн нь өнөөдрийн Амарбаясгаланг бүтээсэн гэхэд болно. Ц.Амарбаясгалан Японы Жосай Олон Улсын их сургуулийг бизнесийн удирдлагын бакалавр, магистрын цолыг 2001-2008 онуудад суралцаж хамгаалав. Бичиж хамгаалсан дипломын ажил тухайн жилийнхээ шилдэг ажлаар шалгарч, сургуулийнхаа хүндэт самбарт зурагтайгаа мандаж байв.

Амараа мандаж, амжилт гаргах болгонд ард нь Монголын нэр давхар мандаж, арлын Японд эх газрын Монгол Улсыг таниулах, ард түмнийхээ тэсвэр тэвчээр, оюун ухааны чадавхыг өөрөөрөө дамжуулан гайхуулж, нотлоод ирсэн.

“Шинобү” Амараа япон хүний өндөр ёс зүй, нарийн чанад төлөвлөлттэй зан чанарыг өөртөө нэвт шингээсэн нэгэн. Түүнд тамирчин хүний тэсвэр хатуужил, стратегич байдал, шударга зан төлөв, алсын хараа бүгд бий. Өөрийгөө ялан дийлж дэвжээн дээр мандаж явахдаа дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх боловсролыг эзэмшсэн.

Юм үзэж нүд тайлсан хүний элдэв хор гарч дуусдаг. Эдийн шунал, эрх мэдлийн хэнээ бүрэн арилдаг. Ц.Амарбаясгалан яг л ийм үе дээрээ эх орныхоо ирээдүйд хувь нэмэр оруулахаар шийджээ. Тийм ч учраас улс төрийн хүрээний нэр цэвэр олон эрхмүүд Ц.Амарбаясгаланг ур чадвар, ухаан хийгээд улс төрчийнх нь хувьд хүлээн зөвшөөрч, хүндэлдэг юм билээ. Түүний үзэл бодолд бүрэлдэж, үр хойчдоо үлдээхээр төлөвлөсөн ажил, боловсруулсан бодлогод манай нийгмийн үндэс болсон хүний хөгжлийн асуудлууд голлох байр суурь эзэлдэг.

Хор нь гарсан, худлаа зүйлгүй Амарбаягалангийн зорилго одоо дэлхий биш эх орон нь. Элэг нэгт монгол ахан дүүс нь.

Монгол хүн бие, сэтгэхүйн хувьд эрүүл, хүчирхэг байх ёстой. Хүн нь хүчирхэг бол улс нь хүчирхэг байдгийг тэр мэднэ. Тиймээс Амараа эх орондоо ирээд эхлүүлсэн ажил нь “Шинобү” тулаан, фитнес хосолсон сургалтын төв, спорт клуб. Өдгөө 15 мянган гишүүнтэй энэ клубийн өндөр босгыг давж орсон залуусийн зүрхэнд эх орончийн гал асаж, зөв амьдрах зорилго буцалж явна. Тэд зорилгынхоо бамбар, итгэлийнхээ ир болгож Ц.Амарбаясгаланг УИХ-ын сонгуульд төрөлх нутаг руу илгээсэн.

Гагцхүү сонгогч та бодож, эргэцүүлээд бодлоо баталгаажуулж, итгэлээ тунхаглах үлдлээ. Хуучин түүхэндээ цэг хатгаж, шинэ мөрнөөс томоор Цогтоогийн Амарбаясгалан хэмээн итгэлтэйгээр сонголтоо хийж, шинэ түүхээ тамгалах үлдлээ.

Монгол хүн та сэргэлтийн цэг, сэрэх цаг дор эх орон, газар шороо, хувь заяаныхаа эзэн байх байх эсэхээ одоо шийдэгтүн.

2020 оны УИХ-ын сонгуулийн 19 дүгээр тойрогт нэр дэвшигч Ц.Амарбаясгалангийн сонгуулийн штаб

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.145.140)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.