С.Баяр барьцаагаа төлсөн тул үлдэж С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарыг ХОРИХООР БОЛЛОО
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-06-19

Монгол Улсын шүүх хараат бус байдлаа алдаад 10 тэрбумын ҮНЭТЭЙ боллоо. Үүний тод жишээ бол УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг 10 тэрбумын барьцааг шүүхийн тусгай санд шилжүүлээгүйн улмаас барьж хорьсон явдал. Одоо түүний араас С.Баяр, С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нар “ачигдахад” бэлэн болчихоод цагдаагийн хамгаалалттай машинаа хүлээгээд сууж байна. Учир нь тэднийг Оюутолгой болон Дубайн гэрээтэй холбоотойгоор эрүүгийн гэмт хэрэгт холбогдогчоор татаад буй. Үндсэндээ тэдний хийсэн гэгдээд буй буруу хэрэг нь 10 тэрбумын үнэтэй аж. Шүүхээс С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарыг цагдан хорих шийдвэр гаргалаа. 

Иргэн бүр хууль шүүхийн өмнө ижил, тэгш эрхтэй. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол зохих хэмжээний шийтгэл хүртэх нь зүйн хэрэг. Гэвч шүүх шударгаар шүүж чадахгүй байна. Шүүхийг гартаа атгаж буй зарим нэг булчинтай хүний зохиолын дагуу иргэдийг хэлмэгдүүлж эхэлсэн. Энэ хэлмэгдүүлэлт цаашдаа ч үргэлжилнэ гэдгийг Ц.Нямдорж сайд хэвлэлд онцолсон нь буй. Индээс ургуулаад бодохоор шүүх хэний талд ажиллад байгаа нь илт уншигдана.

Шүүгчид хамгийн өндөр цалин авдаг. Тэднийг хараат бусаар шударга шийдвэр гаргаж, хулуийг хэрэгжүүлж, иргэдийн гэм буруутайг зөв ялган салгах боломжийг нь олгохын тулд эдийн засгаар нь дэмжсэн хэрэг. Гэвч өөдөлсөнгүй. Сүүлийн үед харин ч дэндэж байна. Авлигад хамгийн их өртдөг энэ салбарын хүнд суртал хэрээс хэтэрч, эзэндээ үйлчилдэг болохоо илчилж байна. 10 тэрбум төгрөг бага мөнгө биш.

Тэрбумын хадгаламжтай олон хүн бий ч яг давчуу цаг үед шүүхэд бэлэн май гээд өгчих хүн олдохгүй. Мөнгөгүй хүн нэр дэвшихгүй л дээ... Гэхдээ өөрөө ямар ч орлогүй хүн байна лээ. Тэгээд боддоо. Шүүх хэний тушаалаар тэр их мөнгийг аваад байна вэ. Арай овоолсон шорооныхоо төлбөрийг эрүүгийн хэрэгт холбогдсон нөхдүүдээс гаргуулаад байна уу даа гэсэн хардлага байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.254.10)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.