П.Анужин Н.Ган-Одыг шүүхэд өгчээ
Үйл явдал
/
2020-06-19

2020 оны УИХ-ын сонгуулийн 28-р тойрогт нэр дэвшиж байгаа МАН-аас нэр дэвшигч П.Анужин өрсөлдөгч намаас нэр дэвшигч Н.Ган-Одыг шүүхэд өгчээ. Энэ талаар “Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч” намаас нэр дэвшигч Н.Ган-Одоос тодруулахад тэрээр “ Би энэ удаагийн УИХ-ын сонгуульд П.Анужинг амлаж авч байна гэж хэлсэн. Яагаад П.Анужинг амлаж авсан гэхээр Баянхошууны хүүхэн гэсэн бичлэг яваад байсан. Тэгээд яагаад өөрөө Баянхошуунаас нэр дэвшиж байгаа юм бэ. Би ч гэсэн Баянхошууны хүүхэд тэнд сургууль төгссөн. Энэ асуудал үүсээд би тэгэж хэлсэн юм аа. Миний хэлсэн П.Анужинг амлаж авч байна гэсэн үгний төлөө намайг шүүхэд өгсөн. Амлаж авлаа гэсэн үгний төлөө шүүхэд өгч байгаа хүүхэн төрд гарвал хэдэн хүнийг хэлмэгдүүлэх бол” хэмээв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.130.199)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.