АН: Да.Ганболд СОНГОГДОХ магадлал өндөр байсан учраас МАН-ынхан ХЭЛМЭГДҮҮЛЧИХЛЭЭ...
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-06-19

Хөвсгөл аймгийн АН-аас болон нэр дэвшигч Да.Ганболдын сонгуулийн штабаас мэдэгдэл хийлээ. Тэдний зүгээс  “Өнөөгийн нийгэмд 10 тэрбум төгрөг гуравхан хоногийн дотор гаргаж өгөх боломжгүй. Шүүхээ хүндэтгэн очсоор байхад цагдан хорьсон нь эрүүдэн шүүлтийн нэг хэлбэр. МАН сонгуульд тэгш, шударга өрсөлдөж чадахгүй, төрийн эрхийг барьж буй эрх мэдлээрээ далайлгаж буйд харамсаж байна. Манай намын нэр дэвшигчид сурталчилгаагаа хийх, харлуулах, гүтгэх нь хэрээс хэтэрлээ. Тиймээс бид өнөөдрийн хурлыг зарласан юм шүү.

Олон үзүүлэлтээр сүүл мушгиж буй Хөвсгөл аймгийн хөгжүүлэх, гарц гаргалгааг нь эрэлхийлэхийн төлөө зүтгэж яваа Да.Ганболдыг улс төрийн зорилгоор цагдан хорилоо. Да.Ганболд Оюутолгой гацаанд орсон байсныг гарган, өнөөгийн түвшинд хүргэсэн. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай ямар ч холбоогүй, удирдлагынх нь зүгээс хүсэлт тавьсных нь дагуу менежментийн багийг удирдаж ажилласныхаа төлөө гүтгүүлж буйд харамсаж байна.

Үнэхээр Да.Ганболд буруутай байсан бол өнгөрсөн хугацаанд бурууг нь хүлээлгэх цаг хугацаа тэдэнд байсан. Гэтэл ямар нэгэн дорвитой зүйл хийлгүй явсаар өнөөдрийг хүрсэн шүү дээ. Гэтэл сонгуулийн сурталчилгаа эхэлсэн, ид үргэлжилж буй энэ үед хэд хэдэн хуулийг зөрчин байж цагдан хорилоо. Нэр дэвших эрхээ авчихсан байхад нь. Өнөөдөр Монголд ардчилал устаж буйн илрэл нь энэ. Тиймээс үнэн бодит мэдээлэл хүргэн, ард түмнээс тусламж хүсэхээс өөр арга алга. Да.Ганболдын нэр хүнд өсөж, сонгогдох магадлал өндөр байсан учраас цагдан хорилоо. Тиймээс эрх чөлөөгөө хамгаалж үлдэхийн төлөө АН-тай хамтарч ажиллахыг уриалъя. Да.Ганболдын сонгуулийн штаб төлөвлөгөөний дагуу хэвийн ажиллана. Биднийг дэмжээрэй, ардчиллыг шалбаагнаас гаргая” гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.189.67)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.