Казахстаны Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев Коронавирусийн халдвар авчээ
З.Батхуяг
/
2020-06-20

Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев коронавирусээр халдварлажээ. Өдгөө 79 настай түүнийг тусгаарлагдаж байгаа тухай Казахстаны анхны ерөнхийлөгчийн цахим хуудсанд мэдээлсэн байна. “Одоогоор Казахстаны анхны ерөнхийлөгч өөрийгөө тусгаарлах дэглэмийг сахиж байна. Түүний сүүлд өгсөн коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарчээ. Тэрбээр алсаас ажлаа үргэлжлүүлнэ” хэмээн мэдэгдэлд дурджээ.  Тус улсад коронавирусийн халдварын 15877 тохиолдол бүртгэгдэж, халдварын улмаас 100 хүн эндэж, 10.065 хүн эдгэжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.163.23)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.