Э.Оюунболд энэ жилийн НААДМААР БАРИЛДАХ ЭРХГҮЙ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-06-20

Үндэсний бөхийн том цолтой зарим бөх сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон тухай Захиргааны хэргийн шүүхээс мэдэгдэж, барилдах эрхийг нь хасах, цол чимгийг нь хасах шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор Монголын Үндэсний бөхийн холбооны гүйцэтгэх захирал Ц.Магалжав нэгэн хэвлэлд яриа өгчээ. 

Тэрбээр "Үндэсний Их Баяр Наадмын бөхийн барилдааны тухай хууль гээд засгийн газар 2018 онд баталсан. Энэхүү хуулинд бөхийн барилдаантай холбоотой хэд хэдэн  заалтуудыг оруулсан байдаг. Мэдээж бөхчүүдийг цол, эрэмбийн дагуу бүртгэх, барилдуулах мөн допингийн ямар нэгэн асуудалд холбогдсон бөхийг бүртгэхгүй гэсэн заалт бий. Энэ бол хуульчлагдаад явж байгаа тул энэ жилийн хувьд Аварга Э.Оюунболд барилдах боломжгүй." гэжээ. Ингэснээр шинэхэн аварга, шүүхийн маргаантай байгаа Э.Оюунболд энэ жилийн наадмыг өнжихөөр болж байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.48.204)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.