Баянзүрхчүүдийн ШАЛГУУРТ шигшигдэж яваа ГАРААНЫ дэвшигчид хэн бэ?
Үйл явдал
/
2020-06-20
БАЯНЗҮРХ дүүргийн ПРОГНОЗ:

 

 

Прогноз: 

БАЯНЗҮРХ дүүргийн ПРОГНОЗ:

1. Чинбүрэн 2. Бат-Амгалан 3.Бат-Зандан 4.Ө.Эрдэнэболд

Баянзүрх дүүрэг Монголын хамгийн их хүн амтай дүүрэг. 2019 оны судалгаагаар 350 мянга гаруй иргэд байдаг. Энэ дүүрэгт 5 мандат бий. 3,2 оор замын хойно урд гэж 2 хуваасан гэж болно.

Тэгвэл Замын хойд хэсэг буюу сонгуулийн 23-р тойрогт нэр дэвшигчдийн судалгааг та бүхэнд хүргэе.

УИХ-ын сонгуулийн 23-р тойрогт нийт 30 гаруй хүн нэр дэвшиж байгаа. Эдгээрээс онцлох хүмүүс бол мэдээж ШИНЭ намын дарга Ж.Батзандан, хүний гавьяат эмч Ж.Чинбүрэн нар юм. Эдгээр хүмүүсийн дунд хэн нь нэгээр гарах талаар олон нийт дунд яригдаж байгаач гэсэн яг судалгаагаар өнөөдөр Чинбүрэн эмч нэгээр гарах, хоёроор Баянзүрх дүүрэгт төрж өссөн битүү морь гэгдэж байгаа Бат-Амгалан гарч харин 3-дах мандатны төлөө Бат Зандан, Эрдэнэболд, Булгантуяа,  Донорвын Гантулга нар алалцах нь.

Яагаад тэд иймэрхүү сонголт хийж байгаа талаар иргэдээс асуухад:

  1. Чинбүрэн эмч бол хүний гавьяат эмч энэ элэг бүтэн Монгол төслийг хэрэгжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн, улс төрд орох юм бол өдөрт 2-3 хүн эмчлэх биш 20 30аар нь эмчилж жинхэнэ элэг бүтэн Монголыг бий болгох хүн.
  2. Э.Бат-Амгалан бол Баянзүрх дүүрэгт төрж өссөн, одоог хүртэл амьдардаг, дүүргийн намын хорооны дарга гээд Баянзүрхтэй холбоотой хүн дүүргийнхээ амьдралыг гарын алган дээр тавьсан юм шиг мэддэг учраас төрд гарвал энэ хөгжлийн гацаа, жижиг улс төржилтөөс гаргаж чадах хүн гэж.
  3. Ж.Бат-Зандангийн хувьд 30 жилийн МАНАН дэглэмийг зогсоож шинэ өнгө аясыг гарган ирж Монгол иргэд бүрийг өмчлөх хөрөнгөтэй, орон байртай, амьдралыг нь сайжруулна гэсэн учраас дэмжиж байгаа гэв.
  4. Ө.Эрдэнэболдийн мөрийн хөтөлбөрт нь орсон суурин гэрэл, утаагүй зуух төслийн материалаа бодитоор танилцуулсан нь биелэх боломжтой гэж харсан. Мөн тэрээр маш олон зүйлийг амлаагүй ГУРВАН зүйл амлаж байгаа нь итгэх итгэлийг төрүүлж байгаа гэдгийг илэрхийлж байлаа. 

Гэхдээ энэхүү судалгааны дүн сонгуулийн санал хураалтын дүн болно гэвэл худал. Учир нь иргэд бүгд мэдээллийг сайн муугаар хүлээж авдаг хэдий ч сонголтоо аль хэдийн бэлдчихсэн байгаа.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.98.207)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.