Улсын баатар Э.Бат-Үүл иргэдийг 07 сарын 01-нд УРИАЛЛАА
Үйл явдал
/
2020-06-21
 Улсын баатар Э.Бат-Үүл иргэдийг энэ хар өдөр лүү уриаллаа.

АН-аас Хэнтий аймагт нэр дэвшиигч хотын дарга асан улсын баатар Э.Бат-Үүл болон МоАХ-ын ахмад гишүүд хамт С.Зориг агсаны хөшөөний урд Улстөрийн эрх баригчдыг эсэргүүцэн суулт зарлалаа. Тэдний зүгээс АН-ын гурван нэр дэвшигч болох С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг 48 цагийн дотор суллахыг шаардав. Тэрээр хэлэхдээ “Сонгуулийн өмнө гаргасан шүүхийн шийдвэр МАН-д илт үйлчилж байна. Нэр дэвшигчдийг доромжилж байгаа мэт энэ сарын 22 өдөр хүртэл хорих шийдвэр гаргасан. АН-аас сонгогдох магадлал хамгийн өндөр нэр дэвшигчдийг хорьсон. Шүүгчид Үндсэн хуулиа мэдэхгүй байна. Үндсэн хуулийн хамгийн дээд эрх нь иргэд төрийн эрх барих хүнийг сонгох эрх байдаг. Өнөөдөр иргэдийн сонгох эрхэнд халдаж байна" хэмээв.

Сануулхад одоогоос 12 жилийн өмнө‌‌ 6 сарын 30-нд Монгол улсын УИХ-ын  сонгууль орон даяар явагдаж МАХН 41 суудал, АН 29, бусад этгээд 4 суудал авсан байдаг. Иймд  АНБННИргэний эвсэлийн удирдах хүмүүс сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй, "эрх баригчид луйвардлаа" хэмээн мэдэгдэж тэр шөнөөс эхлэн жагсаал цуглаан зохион байгуулсан. Энэ цуглаан дээр АН-ын Ц.Элбэгдорж, БНН-ын Жаргалсайхан, Иргэний хөдлөгөөний намын Батзандан, Магнай нар үг хэлж шударга бус сонгууль болсон тул арт түмнийг сонгуулийн үр дүнг эсэргүүцэхийг уриалж байсан байна. Жагсагчид руу байлдааны зэвсэг хэрэглэсэн явдал гарсан бөгөөд 4 хүн буудуулж, 1 хүн түймэрт өртөж нас барсан харамсалтай үйл явдал болсон. Үймээний дараа цагдаагийн газар ажиллаж үймээнд оролцсон 800 гаруй иргэнийг баривчилсан ба түүнээс 200 гаруй иргэнд шүүхээс ял оноосон.  Энэ аймшигт хар өдрийг бид одоо ч мартаагүй. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.216.175)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.