Б.Нямтайширын гэрт эрүүгийн ЦАГДАА нар нэвтрэхийг завджээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-06-22

Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигч Н.Номтойбаярыг сонгууль эхлэхтэй зэрэгцэн цагдан хоригдоод байгаа билээ. Түүний аав Б.Нямтайшир нь штабыг нь удирдаж компанит ажлыг нь үргэлжлүүлж байгаа. Тэгвэл өнгөрсөн шөнө  Б.Нямтайширын гэр рүү ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид орох гэж оролджээ.

Энэ талаар Б.Нямтайшираас зарим хэвлэл тодруулахад “Би өглөө л мэдлээ. Манайх уулын аманд байдаг, харуул хамгаалалттай. Цагдаагийн алба хаагчид гурван машинтай очсон гэнэ. Эрүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн байцаагч Мөнхбаяр гэдэг алба хаагч үнэмлэхээ үзүүлж. Ямар хэргээр явааг нь тодруулахад “Алдагдсан машин хайж явна” гэсэн. Сонгуулийн үеэр ийм юм болсонд гайхаж байна.

Долоо хоногийн өмнө миний, энхэрийн маань, МАК-ийн машинуудыг цагдаагийн газар олж авсан шиг байгаа юм. Биднийг явж байхад байсхийгээд л зогсоодог, машин нэгждэг. Нэг удаа бүр чиглэл аваадахъя гэж хэлсэн. Ийм байдлаар бараг долоо хонож байна. Би нэр дэвшигч биш. Аргагүйн эрхэнд хүүгийнхээ өмнөөс яваа хүн шүү дээ. Яагаад ингээд байгааг нь би мэдэхгүй байна. Айлгах гээд байгаа юм болов уу. Төрийн цагдаа ингэж ажиллах нь зөв үү. Их л дээрээс чиглэл өгч байгаа бололтой. Урд шөнийн асуудал надад их эвгүй санагдаж байна. Цагдаа нар яагаад шөнийн цагаар очоод, гэрт орох гэж оролдов” гэсэн тайлбарыг өгчээ... 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.62.168)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.