Төв аймгийн Онцгой байдлын газрын мэдээлснээр өнгөрөгч амралтын өдөр хүчтэй аадар бороо орсны улмаас аймгийн ихэнх нутгаар үер буусан. Тэр дундаа Зуунмод, Алтанбулаг, Сэргэлэн сум үерт илүү өртсөн. Борооны улмаас хоёр хүн нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Мөн Улаанбаатар хотоос Говьсүмбэр, Дундговь, Хэнтий чиглэлд зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн түр хаалаа. Тодруулбал, Улаанбаатар-Мандалговь, Улаанбаатар-Өндөрхаан, Улаанбаатар-Чойр чиглэлийн авто зам, замын байгууламжийг шөнийн 00.00 цагаас 15.00 цаг хүртэл түр хааж, аадар борооны улмаас эвдэрч гэмтэл учирсан авто зам, замын байгууламжид засвар, цэвэрлэгээ хийхээр ажиллаж байна гэдгийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Үерийн улмаас хоёр хүн амь насаа алдаж, 4,400 орчим мал хорогдож, 381 айл үерт автаж, 19 гэр үерт урсаж, 83 хашаа нурсан байна.
-
11 цаг 18 мин
-
16 цаг 19 мин
-
21 цаг 21 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 43 мин
-
21 цаг 21 мин
-
2025-01-13
-
Уржигдар 10 цаг 11 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 43 мин