С.Баярцогт нарыг ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХОРИХООР боллоо
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-06-23

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.06.22/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүгдэгч С.Баярцогтоос бусад нь шүүх хуралдаа оролцохоор ирсэн юм. Өөрөөр хэлбэл, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байгаа нэр дэвшигч, шүүгдэгч С.Баярцогтыг шүүх хуралд нь авчираагүй бөгөөд түүний өмгөөлөгч Г.Орхон төлөөлж шүүх хуралд оролцлоо. Тэгвэл шүүх бүрэлдэхүүн шүүх хурлыг 14 хоногийн хугацаагаар хойшлуулах шийдвэрийг гаргалаа. Түүнчлэн шүүгдэгч С.Баярцогт нарыг үргэлжлүүлэн цагдан хорих шийдвэрийг гаргалаа.   

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.234.28)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.