Outlaw хамтлагийн дуучин Г.Чинзориг ӨӨРИЙН АМЬДРАЛЫН ТУХАЙ АНХ УДАА ЯРЬЛАА
Үйл явдал
/
2020-06-23

"Outlaw" хамтлагийн дуучин Г.Чинзориг залилангийн гэмт хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдаж байна хэмээх мэдээлэл цахим орчинд хэсэг шуугиан тарьсан. Үнэн худал нь мэдэгдэхгүй олныг багагүй төөрөгдүүлээд авсан тус үйл явлалд Г.Чинзориг тайлбар хийжээ. Тэрээр Хятадын автомат тоглоом тоголсноос болж өрөнд орсон бөгөөд энэ тухайгаа: 

"Би гэдэг хүн 2016 оны 4 дүгээр сард анх нэгэн найз маань намайг мөнгө зээлээч гэж гуйхад нь туслах санаатай хэдэн төгрөг зээлснээс бүх зүйл эхэлсэн. Тэр найз ч гэж дээ амьдралыг минь мэдэхгүй ертөнцөөр аялуулсан хүнд би мөнгөө зээлдүүлэхээр очиход Монгол улсад Хятадын эздүүдтэй автомат мөрийтэй тоглоомын газарт тоглож мөнгөө алдсан гэдгийг нь сүүлд мэдсэн юм. Тэр залууд би 2 сая төгрөг зээлсэн. Тухайн үед юуг нь ч ойлгоогүй. Төд удалгүй өнөөх залуу намайг мөнгөө ав хүрээд ир хэмээн залгаж би очсон юм. Тэгэхэд нэг автомат тоглоом тоглоод миний 2 сая төгрөгийг гаргаж өгсөн. Тэр үед анх тоглоомноос мөнгө хожиж болдогийг мэдэн 20,000 төгрөгөө хийж тоглож үзтэл миний мөнгө нүд эрмэхийн зуургүй өсөж тэндээс аваад гарсан. Үүнээс хойш өөрийн мэдэлгүй ингээд болчихдог юм байна хэмээн мунхаг бодолд автан хэсэг орж гарсан. Эхний бүтэн сар тэндээс орох бүртээ мөнгө хожиж өдөрт 500,000 төгрөг олж байсан. Нэг л мэдэхэд энэ аргаар мөнгө олоход амархан юм байна хэмээн бодож тэр газарт тоглож эхэлснээс хойш сар гаруйн дараанаас маш ихээр алдаж эхэлсэн. Би унадаг машинаа хүртэл алдсан учраас шаралхаж эргээд авчих санаатай өөрийн мэдэлгүй өөрт байсан мөнгө эд зүйл байдаг бүх зүйлээ өгсөн. Эргээд харахад хүн хэдий амаараа амархан больчихгүй яасан юм тэнэг мангараар нь намайг дуудах байх. Их мөнгө эд хөрөнгөө алдаад ирэхээр өөрийн мэдэлгүй хүн гэдэг амьтан чинь мөнгө л олдвол бариад алдснаа авчих гээд улам л их юмаа алддаг юм билээ. Би яахав Монгол улсад газар аваад буй энэ муухай Хятадын автомат мөрийтэй тоглоомонд залуус минь битгий хошуураасай гэсэндээ өөрийн амьдралыг ярьж байна. Түүнээс биш тогоо, шанаганыхаа асуудлыг ярих гутамшигтай байна хэмээлээ.

Мөн тэрээр БНСУ-д 50000 вон буюу /100 гаруй мянган / төгрөгтэй бууж байсан, мөн энэ асуудлыг давахын тулд миний алкохол огт хэрэглэдэггүй зан эрүүлээр сэтгэхэд хамгийн их нөлөөлсөн хэмээн амьдралынхаа хамгийн хүнд үеийн дурсамжаа нээлттэй ярьсан. Түүний ярилцлагын дараагаар олон залуус түүний үзэл бодлыг дэмжиж байгуу цахим орчинд илэрхийлсэн.

https://www.facebook.com/www.Tug.mn/videos/810126902846762

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.136.186)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.