Босоо Ганбааг хэвтүүлэх оролдлого амжилтгүй боллоо
Үйл явдал
/
2020-06-23

Сонгуулийн сурталчилгааны хугацаа дуусах шатандаа орж, нэр дэвшигчид өндөр рейтингтэй байгаа өрсөлдөгч рүүгээ хар пиар нүүлгэх, гүтгэх ажиллагаа хэрээс хэтэрч байна. Эрдэнэт хотод Босоо рейтингтэй байгаа С.Ганбаатар руу ийм дайралт сүүлийн хэдэн өдөр үргэлжлэв. Түүнийг Дарханы настнуудыг луйвардсан гэх төлбөртэй, гүтгэлэг бүхий мэдээлэл сошиалд сүүлийн өдрүүдэд хөврөв.

“Сөгнөгөр хайрхан” гэдэг компани Ахмадын орон сууцны хороолол барих төсөл хэрэгжүүлэхээр болж 2013-2016 онд 85 ахмадаас тус бүр урьдчилгаа болгож байрны 10 хувьтай тэнцэх мөнгө авсан байдаг. Төслийн гүйцэтгэл зогсож эл асуудал гурван шатны шүүхээр шийдэгдсэн нь шүүхийн шийдвэрийн www.shuukh.mn сайтад бий.

 

Тус компанийн захирал Т.Энхболд тухайн үед Дарханд суулт зарлаж байсан мэдээллүүд сайтуудад ч байдаг. Гэхдээ энэ төсөл, шүүхийн асуудалд С.Ганбаатарын нэр огт байхгүй. Түүнтэй огт хамаагүй асуудал юм.


Гэтэл Улсын Их Хурлын сонгуулийн үеэр энэ асуудалд С.Ганбаатарыг холбогдуулж, худал гүтгэсэн өрсөлдөгч нь хэн байв. Босоо Ганбааг хэвтүүлэх оролдлого нь үнэнд гүйцэгдэж байгаад өрсөлдөгч нь хэрхэх бол.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.194.123)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.