Нутгийн захиргааны байгууллагуудаас анхлан ISO 9001:2015 олон улсын стандартыг нэвтрүүллээ
Үйл явдал
/
2020-06-23

Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогтын санаачлагаар төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах чиглэлээр Засаг даргын Тамгын газарт ISO 9001:2015 олон улсын стандартыг нэвтрүүлж эхэлсэн билээ.

Тодруулбал, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаасаа анхлан Баянзүрх дүүрэг удирдлагын манлайллыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээний олон улсын стандартад нийцсэн шинэ технологийг нэвтрүүлэх, баталгаажуулах, шийдвэр гаргахад бүх нийтийн оролцоо, төр хувийн хэвшлийн түншлэлийг хангасан ISO 9001:2015 стандартыг амжилттай нэвтрүүллээ.

Иймд Засаг дарга Т.Баясах болон Засаг даргын Тамгын газрын албан хаагчид өнөөдөр үйл ажиллагаандаа чанарын менежментийн тогтолцоог амжилттай нэвтрүүлснийг баталгаажуулсан “Гэрчилгээ”-гээ гардан авсан юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.126.56)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.