Говь нутгийн брэнд бүтээгдэхүүнийг хөгжүүлнэ
Үйл явдал
/
2020-06-23

Дундговь аймаг буюу УИХ-ын сонгуулийн 6-р тойрогт Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх ажиллан, иргэд сонгогчидтой санал бодлоо солилцож, МАН-аас тус тойрогт нэр дэвшиж байгаа УИХ-ын гишүүн С.Батболд, Г.Мөнхцэцэг нарыг багаар нь дэмжихийг уриаллаа. Мөн өнгөрсөн дөрвөн жилд улсын хэмжээнд хийж хэрэгжүүлсэн ажлаа дундговьчуудад тайлагнаад, энэ удаагийн сонгуульд дэвшүүлсэн  мөрийн хөтөлбөрөө танилцуулав.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх “Иргэд сонгогчид та бүхэн Монгол улсын Үндсэн хуулинд заасан эрхээ эдлэж, сонгуулиа өгөхөд цөөхөн хоног үлдлээ. Энэ удаагийн УИХ-ын сонгууль дэлхийн олон улс оронд  коронавирусийн цар тахал дэгдэж, олон мянган хүмүүсийн амь насыг авч одсон хүндхэн жилд болж байна. Хэдийгээр бид өр дарж, бүтээн байгуулалтуудыг хийж байгаа ч ард иргэдийнхээ ахуй амьдралд анхаарал хандуулсаар байгаа. Хөл хориотой холбогдуулан хүүхдийн мөнгийг тав дахин нэмэгдүүлж, бүх хүүхдэд олгож эхэлсэн. Орлогогүй гэртээ сууж байгаа 0-3 насны хүүхэдтэй ээжүүдэд сар бүр 50 мянган төгрөг, ахмад буурлуудад жилд хоёр удаа “Насны хишиг” олгож байна. Энэ мөнгө хүмүүсийн амьдралд тус нэмэр болж байгаа гэдэгт итгэж байна.

 

 

Хөгшчүүлийнхээ тэтгэврийн хүүг багасгаж, нэг удаад зургаан сая хүртэлх төгрөгийн зээлийг тэглэж өгсөн. Сурагчдын үдийн цайг үдийн хоол болгосон. Алслагдсан аймгийн төрийн албан хаагчдын татварыг 10 хүртэлх хувиар бууруулсан. Бид өр ширгүй, мөнгө төгрөгтэй иргэдтэй болгохыг хүсч байна. Ирэх дөрвөн жилд арилжааны банкны зээлийн хүүг бууруулах эрх зүйн орчинг бүрдүүлж реформ хийнэ. Бидэнд архидалт, ажилгүйдэл, ядуурал, гэмт хэрэг гэх мэт дөрвөн дайсан бий. Тийм учраас бид иргэдээ ирэх дөрвөн жилд ажилтай орлоготой болгоно. Дундговь, Говьсүмбэр аймгууд буюу УИХ-ын 6-р тойрогт Монгол улсын 26 дахь Ерөнхий сайд байсан С.Батболд дарга нэр дэвшиж байгаа. Энэ хүн үйлдвэр худалдаа, гадаад хэргийн сайдын албуудыг ёс төртэй хашиж байсан. С.Батболд даргыг Ерөнхий сайд байхад би доод талынх нь албан тушаалд буюу МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байлаа. С.Батболд дарга бол чадварлаг эдийн засагч, гадаад харилцаа сайтай, боловсролтой, мэдлэгтэй, итгэлтэй, зүтгэлтэй, аливаа ажлаа тууштай хийдэг шударга шулуун хүн. Ерөнхий сайд байхдаа улс эх орныхоо эдийн засгийн 17,3 хувь болгож өсгөж байсан түүхэн хүн. Харин Г.Мөнхцэцэгийн хувьд хөдөлмөрч ажилласаг, үндэсний өв соёл, түүх заншлын өргөн мэдлэгтэй. Үүнийг хойч үедээ өвлүүлэх ажилд Г.Мөнхцэцэг мэргэжлийн түвшинд ажиллана. Би соёл урлагийг ярьж чадахгүй, харин энэ бүсгүй соёлын салбарыг маш сайн мэддэг. Ийм чадалтай хүмүүсийг Дундговь, Говьсүмбэр аймгууддаа илгээлээ. Та бүхэн минь МАН-ын нэр дэвшигчдээ багаар нь дэмжээрэй” гэв.

Иргэдийн төлөөллүүд, Шудрага зоригтой улсын баялгийг идэж ханахгүй байгаа авилгачдын өөдөөс зоригтой тэмцэж байгаа У.Хүрэлсүх сайдынхаа багийг дэмжиж байгаа. Ахмадууд бидний тэтгэвэр тэтгэмж нэмэгдээд, тэтгэврийн зээлээ тэгүүлсэндээ сэтгэл өег байна. Хүүхдийн мөнгө нэмсэн нь амьдралд их нэмэр болж байгаа. Малчид бидний тэтгэврийн насыг таван жилээр наашлуулж эрэгтэй 55, эмэгтэй 50 настай тэтгэвэр авдаг болсон гээд МАН-ыг багаар нь дэмжихээ илэрхийлэв.

Дундговь аймаг буюу УИХ-ын сонгуулийн 6-р тойрог буюу Дундговь, Говьсүмбэр аймгуудад Засгийн газраас дараах ажлуудыг хийхээр төлөвлөж мөрийн хөтөтлбөртөө тусгажээ.

Говьсүмбэр аймагт:

1. Олон төрлийн /орлогод нийцсэн, түрээсийн, ногоон/ орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, инженерийн хангамжтай орон сууцаар хангана. Үүнд:

Зөвшөөрөл олгогдсон барилгажилт төсөл- 600

Түрээсийн орон сууц- 100

2. Говьсүмбэр-Мандалговь чиглэлийн авто зам барина.

3. Усан бассейн бүхий спорт цогцолбор барина.

4. Говьсүмбэр аймгийн төвд хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байгуулна.

5. Сүмбэр каракуль хонины аж ахуйг хөгжүүлж, үндэсний үйлдвэрлэлийн хэмжээнд дэмжин өргөжүүлнэ.

6. Боржигон соёлын өв уламжлалд тулгуурлан нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлнэ. 4

7. “Боржигон” чуулгын барилга барина.

8. Ахмадын өргөө барина.

9. Баянтал сумын Соёл спортын цогцолборыг барина.

10. Орон нутгийн хөнгөн, хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, говь нутгийн брэнд бүтээгдэхүүнийг хөгжүүлнэ.

Дундговь аймагт:

1. Олон төрлийн /орлогод нийцсэн, түрээсийн, ногоон/ орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, инженерийн хангамжтай орон сууцаар хангана. Үүнд:

Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төсөл-500
Зөвшөөрөл олгогдсон барилгажилт төсөл- 800
Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг буулгаж, шинээр барих төсөл- 150
Түрээсийн орон сууц- 250
2. Гэр хорооллын инженерийн дэд бүтцийг нэмэгдүүлнэ.

3. Төв халхын дуулалт жүжгийн театр болон шаардлагатай сумдын сургууль, цэцэрлэг, соёлын төв, эрүүл мэндийн төв, усан бассейн бүхий спорт цогцолбор, спорт заалын барилгуудыг барина.

4. Олон улсын жишигт нийцсэн ЕБС, дотоодын их дээд сургуулийн салбар сургууль байгуулна.

5. Аймаг, сумын төвийг бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрт хамруулж, сумдад “Сумын хөгжил” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

6. Сайнцагаан, Эрдэнэдалай, Говь-Угтаал зэрэг сумдад мах, сүү, хоёрдогч түүхий эд боловсруулах үйлдвэр, бизнес инкубатор байгуулна.

7. Орон нутгийн онцлогтой брэнд хүнсийг дотоод, гадаадын зах зээлд гаргах нутгийн иргэдийн өргөн оролцоотой хоршоодыг сум болгонд байгуулахыг дэмжинэ.

8. Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замыг шинэчлэн өргөтгөж, АрвайхээрМандалговь-Чойр чиглэлийн авто замыг шинээр барина.

9. “Их газрын чулуу”, “Бага газрын чулуу”, “Цагаан суварга” зэрэг аялал жуулчлалын төвийг байгуулж, олон улсын аялал, жуулчлалын бүстэй холбогдоно.

10. Уул уурхайн төслүүдийн нутгийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлнэ.

МАН-ын сонгуулийн штаб

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.136.84)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.