Өгөөмөр нийслэлчүүд арга хэмжээнд идэвхтэй оролцоорой
Үйл явдал
/
2020-06-09

Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн засварлах,устгах журмыг хэрэгжүүлэх, эх үүсвэр дээр хог хаягдлыг ангилан ялгах, багасгах, бууруулах, дахин ашиглах чиглэлээр иргэдийн мэдлэг оролцоог нэмэгдүүлэх зорилготой Өгөөмөр нийслэлчүүд арга хэмжээ болох гэж байна.

Тус арга хэмжээний хүрээнд эхний ээлжид дүүргийн байшин хороодоор чанга яригчтай машинаар явж, эд зүйлсийг ангилан ялгаж авах юм.

Иймд иргэд та бүхэн 06 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулагдах Өгөөмөр нийслэлчүүд арга хэмжээнд идэвхтэй оролцоно уу.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.205.21)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.