Өрх болон сумын эрүүл мэндийн төвийн боловсон хүчний бодлогод анхаарна
Үйл явдал
/
2020-06-20

Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг үндэслэн аймгийн засаг дарга М.Бадамсүрэн, Эрүүл мэндийн газар, Өрхийн эрүүл мэндийн төвүүд  хамтын ажиллагааны ололт амжилт, алдаа оноо болон ирэх жилүүдэд хийж хэрэгжүүлэх ажлаа хэлэлцлээ.  

Төр, хувийн хэвшил хамтран ажилласнаар Өрхийн эрүүл мэндийн төвөөс хүн амд үзүүлэх эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ чанаржиж, тэгш, хүртээмжтэй тасралтгүй үзүүлэх, өвчлөлийг бууруулах үндсэн зорилгод нэгдэж байна.

Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн хэлсэн үгэндээ: “Өрхийн эрүүл мэндийн төв болон Сумын эрүүл мэндийн төвүүдийн тоног төхөөрөмжийг сайжруулах зорилгоор 2 жил дарааллан тус бүр 10 сая төгрөг төсөвлөж шинэчлэл хийгээд байна. Ингэснээр БОЭТ-д үүсдэг ачаалал эрс буурсан үзүүлэлт гараад байгаа юм. Мөн БОЭТ, Хувийн хэвшил, ахмад эмч нартайгаа хамтран сүүлийн 3 жил 14 сум болон багийн иргэдэд жилд 2 удаа эрүүл мэндийн явуулын үзлэг оношилгоог цогцоор хүргэн ажиллаж байна. Энэ жилээс эхлэн хилийн цэрэг заставуудаар жилд нэг удаа хүрч эхэллээ. Мөн Эрүүл мэндийн төвийн залуу эмч нарыг тогтвортой ажиллуулах зорилгоор 1 сая төгрөгийн урамшууллын тогтолцоог цаашид ч тогтворжуулан ажиллана. Ялангуяа сумдад мэргэжилтэй боловсон хүчин удаан хугацаагаар ажиллах нь асуудал болоод байгаа учир хүний нөөцийн бодлого чухал юм. Мөн энэ жилээс улсаас онцгой анхаарч өрхийн эрүүл мэндийн төвийн төсвийг 2 дахин нэмэгдүүлсэн учир үүнийг дагаад үйл ажиллагааны чанар бас 2 дахин нэмэгдэх ёстой гэдгийг онцгойлон тэмдэглэв.  

Өнгөрөгч онд бид эмнэлгийн тоног төхөөрөмж, материал эд зүйлсэд илүү анхаарсан бол ирэх жилүүдэд боловсон хүчний бодлогод илүү анхааран ажиллах болно.” гэв

 

Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар-н зураг.

Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар-н зураг.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.182.159)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.