Тэсэрч дэлбэрэх зүйлсийн хайгуул хийж устгах онц төвөгтэй ажил үүрэг гүйцэтгэсэн 16 албан хаагчийг урамшууллаа
Үйл явдал
/
2020-06-21

Дорнод аймгийн төв Хэрлэн сум /Чойбалсан хот/, Баянтүмэн сумдад Зөвлөлт холбоот Улсын Цэргийн анги нэгтгэлүүд байрлаж байсан суурин газрууд, хээрийн сургуулилт хийж байсан 4 том талбайд сум, тэсрэх дэлбэрэх зүйлсийг эрэн хайх, устгах ажлыг аймгийн Засаг даргын А/301 дүгээр захирамжаар ажлын хэсэг байгуулан 5 дугаар сарын 25-ны өдрөөс 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 10 хоногийн хугацаанд зохион байгууллаа.

Сум, тэсрэх дэлбэрэх зүйлсийн хайгуул, устгалын ажлыг өндөр түвшинд зохион байгуулж иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулан, мэргэжлийн ур чадвараа дайчлан онц төвөгтэй ажил үүрэг гүйцэтгэсэн нэр бүхий 16 албан хаагчдыг аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Батлан хамгаалах газрын дарга М.Бадамсүрэнгийн санаачлагаар талархал илэрхийлж мөнгөн шагналаар урамшуулсаныг өнөөдөр гардуулан өглөө.

Энэхүү ажилд Зэвсэгт хүчний 327-р анги АЗДТГ-ын Цэргийн штаб, Тагнуул, Цагдаагийн газар, Бүсийн төв Онцгой байдлын газар, Дотоодын цэрэг, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, БСУГ-ын нийт 40 гаруй албан хаагч ажиллаж нийт 3830 ширхэг сум, тэсэрч дэлбэрэх зүйлийг эрэн хайж устгасан юм.

Урамшуулал авсан албан хаагчид:
1.Зэвсэгт Хүчний 327-р анги- Бүлгийн дарга, ахлах дэслэгч П.Батжаргал
2.Зэвсэгт Хүчний 327-р анги- Байр зүйн офицер, ахлах дэслэгч Б.Ганхүү
3.Зэвсэгт Хүчний 327-р анги-Зэвсгийн инженер, дэслэгч Б.Пүрэвсүрэн
4.Зэвсэгт Хүчний 327-р анги-Бүлгийн даргын туслах, ахлах ахлагч Ц.Амартүвшин
5.Зэвсэгт Хүчний 327-р анги-Тэсэлгээний техникч, ахлагч Т.Үйтүмэн
6.Зэвсэгт Хүчний 327-р анги-Тэсэлгээчин, дэд ахлагч Б.Ганзориг
7.Зэвсэгт Хүчний 327-р анги-Бүлгийн эмч, ахлагч С.Энх-Ирээдүй
8.Зэвсэгт Хүчний 327-р анги-Холбоочин жолооч, ахлагч Ч.Пүрэвбадрал
9.Зэвсэгт Хүчний 327-р анги-Саперчин жолооч, ахлагч Л.Амардэлгэр
10.Зэвсэгт Хүчний 327-р анги-Саперчин жолооч, ахлагч Б.Амарбаатар
11.Зэвсэгт Хүчний 327-р анги-Инженерийн бүлгийн нярав, ахлагч Г.Сүхбат
12.Цагдаагийн газар-хэсгийн байцаагч, ахмад Х.Үүрцайх
13.Цагдаагийн газар-жолооч,ахлах ахлагч Б.Батбаяр
14.Газрын харилцаа,барилга хот байгуулалтын газар-мэргэжилтэн З.Алтанцэцэг
15.Зүүн бүсийн төв Онцгой байдлын газар-Аврах ангийн захирагч, хошууч Ц.Отгонхүү
16.Дотоодын цэрэг- Харуулын дарга,дэслэгч М.Мөнхсүлд

Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.205.21)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.