Сүүлийн үед хүнс болон мах боловсруулах үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд халдвар дэгдэх явдал нэмэгдсээр байгаа юм. Тухайлбал, АНУ-ын "Тайсон фүүдс" компанийн мах боловсруулах үйлдвэрт ажилладаг 693 ажилтанд өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт халдвар авсан нь батлагдсан талаар тус компаниас албан ёсоор мэдээлсэн байна. Үүнтэй холбогдуулан БНХАУ АНУ-ын "Тайсон фүүдс"-ээс нийлүүлдэг тахианы хөлдөөсөн махны импортыг түр зогсоож, энэ шийдвэр гарахаас өмнө нийлүүлэгдсэн бүтээгдэхүүнүүдийг хураан авч, устгалд оруулах талаар тус улсын Гаалийн ерөнхий газраас мэдэгджээ. Зургадугаар сарын 11-ний өдөр анх халдвар батлагдсан цагаас Шинфади хүнсний захаас гаралтай тохиолдлын тоо өсч, 2020 оны зургадугаар сарын 22-ны өдрийн байдлаар 236 болсон байна.
Хятад улсаас гадна АНУ, Герман, Англи, Бельгид хүнсний зах, махны үйлдвэрлэлтэй холбоотой халдвар сүүлийн сард голомтлон гарчээ.
-
11 цаг 23 мин
-
16 цаг 24 мин
-
21 цаг 26 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 43 мин
-
21 цаг 26 мин
-
2025-01-13
-
Уржигдар 10 цаг 11 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 18 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 43 мин