Улиасны унгирал гал дэмжих аюултай
Үйл явдал
/
2020-06-18

Монголд дөрвөн зүйлийн улиас ургадаг.

1. Улиангар (Populus Tremula)

2. Лавр навчит улиас (Populus Laurifolia)

3. Үслиг улиас (Populus Pilosa)

4. Анхилуун улиас (Populus suaveolens) Эд бүгд Populus төрлийн мод юм.

Улиас мод нь хавар 5 дугаар сарын дунд үед цэцэглэж эхлэх ба эм улиасны үр нь унгирал хэмээх бүтэн биеэ тойрсон хөвөн нисгүүртэй, үр нь 6 дугаар сарын сүүл, 7 дугаар сарын эхээр боловсорч унгирал нь 10-20 хоног хийсэж үрээ цацдаг байна. Улиасны унгирал нь гадаргуудаа олон янзын уураг хадгалсан байдаг тул коронавирус удаан хадгалагдаж өвчин тархах нөхцөл бүрдүүлж болно. Улиасны унгирал нь коронавирусээр халдварлаагүй байсан ч гэсэн хүний хамрын салстыг цочроож, найтаахад хүргэдэг тул өвчтэй хүмүүсээс бусад хүмүүст коронавирус тархах магадлалыг нэмэгдүүлж болзошгүй байдаг байна.

ОХУ-ын Сибирь орчмын зарим хотууд энэ үед даралтат усаар шүрших замаар унгиралыг модноос нь унагаах ажлыг ч мөн хийж байгаа аж. Түүнчлэн унгирал нь уураглаг, хөвөн мэт сэвсгэр учир маш өндөр шатамхай шинж чанартай бөгөөд тамхины цог хаях, хүүхдүүд сонирхож шатаах зэргээс болж гал түймэр гарах аюултай. Орхон аймгийн Онцгой байдлын газрын 101 дугаарын утсанд өдөртөө 3-4 галын дуудлага ирж байгаа бөгөөд 2020 оны 6 дугаар сарын 12-оос 16-ныг хүртэл Орхон аймгийн хэмжээнд хуурайшилттай үед өнжмөл өвч шатаах зэргээс шалтгаалсан дуудлага нийт 14 удаа ирсэн байна. Үүнээс Улиасны унгирал шатсан 2 дуудлага иржээ.

Иймээс ААН, иргэд өөрсдийн хариуцсан ойр орчмын 50 метр талбайд цэвэрлэгээ хийх шаардлагатай байгааг мэргэжлийн байгууллагуудаас зөвлөж байна.

 

Мэдээллийн төв

Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.240.252)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.