Өнөөдрөөс эхлэн тодорхой шаардлагын доор спорт заалуудыг ажиллуулж эхэлнэ
Үйл явдал
/
2020-06-20

COVID-19 Вирусийн халдвар дэлхий дахинд тархаж эхлэх үед Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу спорт заалны үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байсан билээ.

Тэгвэл өнөөдөр Орхон аймгийн Засаг даргын 410 дугаар захирамж гарч өмнө хэрэгжиж байсан 5-р сарын 29-ний өдрийн А/363 дугаар захирамжийн 4 дүгээр заалтыг хэсэгчлэн цуцаллаа.

Ингэснээр тодорхой шаардлагын дагуу буюу нэг удаа 12 хүнээс хэтрүүлэхгүйгээр оройн 20 цаг хүртэл шаардлага хангасан спорт заалнууд үйл ажиллагаа явуулах боломжтой боллоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.67.27)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.